ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Үндэсний супер лиг дуусахад 14 хоног үлдлээ

    Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны Үндэсний супер лигийн II тойргийн шийдвэрлэх тоглолт энэ сарын 23-наас эхлэн Спортын Төв Ордонд үргэлжилнэ.

    Үндэсний супер лигийн тоглолтын хуваарь

    II.23-нд “Төв аймаг Төв ургац” vs Өвөрхангай “Гэгээн хангай лидер”
                 “SBL Хасын Xүлэгүүд” vs Баянзүрх “Хан Талтсын Ирвэсүүд"

    II.25-нд  Дундговь “Альяанс Тех Харцага” vs “Дорнод Танан Гарьд”
                 Хэнтий “Хасумегаватт Чингис Сити” vs “Эрдэнэдрийлинг RIGS”

    II.27-нд  “Их Өргөө Аравт” vs “Төв аймаг Төв ургац”
                  Өвөрхангай “Гэгээн хангай лидер” vs “SBL Хасын Xүлэгүүд”

    III.02-нд Баянзүрх “Хан Талтсын Ирвэсүүд” vs Дундговь “Альяанс Тех Харцага”
                  “Дорнод Танан Гарьд” vs “Мадимос Шонхорууд”

    III.04-нд  “Эрдэнэдрийлинг RIGS” vs “Сентоза Арслангууд”
                   “Төв аймаг Төв ургац” vs Хэнтий “Хасумегаватт Чингис Сити”

    III.06-нд  “SBL Хасын Xүлэгүүд” vs “Их Өргөө Аравт”
                   Дундговь “Альяанс Тех Харцага” vs Өвөрхангай “Гэгээн хангай лидер”

    III.09-нд  “Мадимос Шонхорууд” vs Баянзүрх “Хан Талтсын Ирвэсүүд”
                   “Сентоза Арслангууд” vs “Төв аймаг Төв ургац” баг тус тус тоглоно.

    Үндэсний супер лигийн тойргийн тоглолтууд дуусахад 14 хоног үлдлээ. Тойргийн тоглолтууд гуравдугаар сарын 11-нд дуусч, 2014-2015 оны плэй-офф гуравдугаар сарын 16-нд эхэлнэ.

    Лигийн хүснэгтийн №6 болон №7-р байрт бичигдэж буй “Хан-Талстын Ирвэсүүд”,Дундговь “Аляанс Тех Харцага” багийн хоорондох плэй-оффын эрхийн төлөөх сонирхолтой тулаан энэ өдрийн эрэгтэйчүүдийн эхний тоглолт байх нь.
    Залуу бүрэлдэхүүнтэй Ирвэсүүд лигт анхны жилдээ тоглож байгаа ч шилдэг багуудын нэг байж тогтвортой тоглолт үзүүлж буй. Харин улирлын тоглолтоо тааруухан эхлүүлсэн Харцагууд сүүлийн тоглолтуудад учраа олж, лигийн шилдгүүдийг буулгаж аваад байгаа юм. “Ирвэсүүд”-ийн Тийнг Акол сайн тоглосон үед тэд хожил авдаг нь тодорхой болсон.Тэгвэл өнөөдөр тэрбээр самбарт хамгийн хүчихрэг бүрэлдэхүүнтэй “Харцагууд” багийн эсрэг тулна. “Харцагууд”-ын самбарт Болортулга,Одбаяр,Томми Лий Смит нарын хүчирхэг гурван тоглогч бий. Харин урд талын шугам дээр “Ирвэсүүд”-ийн Цэвэлдорж, Баярбат, Дорж-Арилд гэсэн гурван тоглогчийн эсрэг “Харцагууд”-ын Рэмбо, Плэйджер, Дөлгөөн нар өрсөлдөх болно. Хашир туршлагтай “Харцагууд” хоёр дараалан хожсон бол хоёр дараалсан хожлын дараа нэг хожигдоод байгаа “Ирвэсүүд”-ийн хувьд энэ тоглолт хожигдох эрхгүй тоглолт байх болно.Хэрвээ “Харцагууд” өнөөдөр хожвол хүснэгтэд “Ирвэсүүд”-ийн өмнө гарч №6 бичигдэж эхлэвэл “Ирвэсүүд” хожсон тохиолодолд №5-р байр руу ахих боломжтой юм. Өнөөдрийн хоёр дахь тоглолт лигийг тэргүүлэгчдын нэг Дорнод “Танан Гарьд” болон хүснэгтийн №8-р байрт бичигдэж байгаа Мон-Алтиус “Мадимосын Шонхорууд” багийн хооронд болно. “Танан Гарьд” 10:7 амжилтаар хүснэгтийн №2-т бичигдэж байгаа. “Шонхорууд” 8:8 амжилтаар №8-д бичигдсэн. Тэдний араас 8:9 амжилттай “Арслангууд” нэхэж явна.”Танан Гарьд”-ын хувьд өмнөх тоглолтод мөнхийн өрсөлдөгч “Харцага”-д хожигдож, тэргүүлэгчийн байр сууриа алдсан ч өнөөдөр хожил авбал лигийг тэргүүлэгч “Хасын Хүлгүүд”-тэй хожлоороо тэнцэх юм.

                                                                                                                        Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй