Монголын рок, поп урлагт хөл тавьсан цагаасаа "Хурд" нэрээр уран бүтээлээ туурвиж, сонсогч фэнүүдийнхээ сонорыг мялаасаар ирсэн тус хамтлагийнхан энэ сарын 26-нд "Монгол Бөхийн Өргөө"-нд шилдэг уран бүтээлүүдээ толилуулж, үзэгчидтэй уулзах нь.
Сонирхуулахад, энэ өдөр Бурханч лам Г.Пүрэвбатын шавь Д.Ухаанзаяа “Ханийн тэнгэр, Үрийн буян” сэдэвт лекцээ шинийн 8-ны өдөр буюу энэ сарын 26-нд Бөхийн Өргөөнөө унших гэж байгаа аж.
Тус лекцэнд хүрэлцэн ирсэн үзэгчдэд “Хурд”-ынхан хит болсон дуунуудаа дуулж нэгэн үдшийг дурсамж дүүрэн өнгөрүүлэх аж. Мөн ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ хүрэлцэн ирсэн сүсэгтэн олонд хүндэтгэл үзүүлэн түмний сэтгэлд хоногшсон дуугаараа эгшиг өргөх юм.
Лекцийн дундуур хийдийн лам хуврагууд ханийн тэнгэр, үрийн заяа дуудаж, жилийн засал айлдаж, хишиг буяны даллага дуудах гэнэ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт