
Энэ жилийн сар шинийн баярын өдөр хагас, бүтэн сайн өдөр таарч иргэд ч өргөн дэлгэр тэмдэглэв. Баярын амралтын өдрүүдээр ямар нэгэн нийтийг хамарсан хоолны хордлого эмнэлгийн тусламж үйлчилгээнд ноцтой зөрчил гараагүй болохыг Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдэгдэв. Энэ өдрүүдэд өрхийн эрүүл мэндийн төвөөр 1.618 хүн үзүүлж анхан шатны тусламж, зөвлөгөө авсан бол Улаанбаатар хотод амаржих газруудад 321 хүүхэд шинээр мэндэлсэн байна. Үүнээс 158 нь хүү, 165 нь охин байжээ.
Харин яаралтай тусламжийн төвд 5.741 дуудлага ирсний 4.167 нь насанд хүрэгсэд, 1.574 нь хүүхдийн дуудлага байснаас архины хордлогын дуудлага 360 байв. Осол, бэртэл 749 бүртгэгджээ. Баярын өдрүүдэд 14 хүн нас барсан байна.
Б.Номин
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт