ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Нийтийг хамарсан хордлого, халдвар гараагүй байна

    Сар шинийн баярын үеэр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын хэмжээнд хариуцлагатай жижүүр ажиллуулан, нийслэл, орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагуудаас тогтмол хугацаанд мэдээлэл авч, удирдлагуудыг мэдээллээр хангаж ажиллажээ.

    Хоёрдугаар сарын 18-ны өдрийн 15 цагаас 23-ны өдрийн 09 цаг хүртэл нийт 556 улсын байцаагч, дотоод ажилтан, шинжээч, жолооч бэлэн байдалд ажиллав. Энэ хугацаанд нийтийг хамарсан хоолны хордлого, хордлогот халдвар гараагүй, тайван шинэлжээ.

    Мөн НЗДТГ, Нийслэлийн Шуурхай алба, ОБЕГ, ХӨСҮТ зэрэг газруудтай байнгын холбоотой байж, цаг үеийн мэдээлэл солилцон хамтран ажилласан. Нийслэл болон зарим аймагт гал түймэр гарсныг тухай бүр унтраасан, цаг агаар муудсанаас орон нутгийн зарим зам хаагдаж, хөдөлгөөний хязгаарлалт, хорио тогтоосон бөгөөд иргэдээс даралт ихэссэн, ханиад томуу туссан гэсэн дуудлагууд холбогдох газруудад ирсэн байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй