ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монгол циркчид Африкт циркийн сургууль байгуулна

    Монголын циркийн жүжигчин Х.Батмөнх мэргэжил нэгт нөхдийнхөө хамт Өмнөд Африкт хувийн цирк байгуулан, уран бүтээлээ хүргэсээр буй.

    Тэрбээр анх 1998 онд “Dream circus”-ээ байгуулж байсан гэдэг. Өнөөг хүртэл тасралтгүй амжилттай ажиллаж байгаа энэ циркт Монголын болон олон улсын жүжигчин тоглож тив тойрон аялан тоглодог аж.

    Тэгвэл Х.Батмөнх  нөхдийнхөө хамт “Dream circus”-ийнхээ дэргэд циркийн сургуультай болох аж. Циркийн гайхамшигтай үзүүлбэрүүдийг таниулах энэ сургуульд монгол багг нар хичээл заах гэнэ.

    Циркчин залуу өмнө нь 2013 онд Африкт 6000 гаруй гэр оронгүй, өнчин хүүхдүүдэд хандивийн тоглолт хийж, монгол циркийн гайхамшигт үзүүлбэрүүдээс толилуулж байжээ.

                                                                                                                             Г.Золзаяа
     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй