Сар шинийн баярын үеэр цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 149 дуудлага мэдээлэл хүлээн авч 129 гэмт хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоожээ. Мөн галын дуудлага цөөнгүй ирж 5 айл орох оронгүй болсон байна. Тэгвэл галын аюулын үеэр цагдаагийн албан хаагчид хүний амь нас аварсан тохиолдол баярын үеэр мөн болжээ. Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн хэв журмын офицер Б.Ганхүү, Н.Наранхүү нар үүрэг гүйцэтгэж байгаад тус дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт айлаас гал гараад байна гэсэн дуудлагын дагуу шалгахад иргэн Г согтуугаар хоол хийж байгаад гал алдсан байсан аж.

Цагдаа нар угаартах гэж байсан иргэн Г-г түргэн тусламж дуудан эмнэлэгт хүргүүлснээр амь насыг нь аварч чадсан байна.
Иргэний амь насыг аварсан алба хаагч нартаа ажлын амжилт хүсье.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт