Монголын ширээний теннисний холбооны Үндэсний дээд лигийн IХ тэмцээн өнгөрсөн сарын 9-өөс энэ сарын 15-нд “Оч” клубт болж өндөрлөсөн. Ганцаарчилсан төрлөөр явагдсан лигийн тэмцээнд эрэгтэй 40, эмэгтэй 18 тамирчин гурван шатанд өрсөлдөв.
Энэ удаагийн тэмцээнд өнгөрсөн жил Монголын ширээний теннисний тамирчдыг БНАСУ-ын дасгалжуулагч Чү Ен Хог дасгалжуулсан нь үр дүнгээ харууллаа. Тэмцээнд шалгарсан найман теннисчин хоёр тойрогт өрсөлдөж, нийлбэр дүнгээр шилдгүүдээ тодрууллаа.
Эрэгтэйчүүдийн ангилалд 2014 оны улсын аварга, спортын мастер Б.Билэгт тэргүүлсэн бол 2002, 2004 оны улсын аварга ОУХМ Я.Бэгз, 2005, 2013 оны улсын аварга, ОУХМ Э.Лхагвасүрэн нар удаалсан юм. Эмэгтэйчүүдийн ангилалд 16 настай, спортын дэд мастер Б.Должинзуу шилдэг тамирчдыг хожиж, түрүүлсэн бол улсын зургаан удаагийн аварга ОУХМ Б.Батхишиг, өсвөрийн улсын аварга, 2014 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий хүрэл медальт М.Дэлгэрмаа нар мөнгө, хүрэл медалийн эзэн болов.
Медалийн тавцанд зогссон тамирчид 2015 оны ДАШТ-д оролцох эрх авлаа. "Хөгжлийн лиг"-т 18-аас доош насны нэг, 18-аас дээш насны гурав нийт дөрвөн тамирчны бүрэлдэхүүнтэй эрэгтэйчүүдийн 10 баг өрсөлдсөнөөс хагас шигшээд дөрвөн баг шалгарсан. 10 багийн 40 гаруй тамирчин дунд ОУХМ Т.Энхтөр, спортын мастер Л.Баярмагнай нарын шилдэг тоглогч багтсан юм.
Мөн лигийн тэмцээний хамгийн ахмад тамирчин спортын мастер Мөнхсайхан /Олонлог клуб/, хамгийн залуу 11 настай спортын III зэрэгтэй Э.Оргил /Spinless клуб/ нар өрсөлдсөн байна. Тэмцээнд “Цесна” баг тэргүүлсэн бол “Мон Лаа”, “New Spin” баг шил дарав. Ганцаарчилсан төрлөөр шилдэг тоглогчоор ОУХМ Т.Энхтөр шалгарав
Тэмцээний дүнг танилцуулъя:
I байр: "ЦЕСНА" баг, цом, 1.200.000 төг
II байр: "МОН ЛАА” баг, 800.000 төг
III байр: "NEW SPIN" баг, 500.000 төг
Ганцаарчилсан ангилалд:
I байр: ОУХМ Т.Энхтөр (Дио баг)
II байр: О.Хүслэн (Newspin баг)
III байр: Л.Баярмагнай (Newspin баг)
IV байр: П.Билэгжаргал (Цесна баг) тус тус шалгарсан юм.Хойшид Хөгжлийн лигийн тэмцээнийг жил бүр зохион байгуулахаар боллоо.Ширээний теннисчид ирэх гуравдугаар сарын 12-15-нд насанд хүрэгчдийн УАШТ-нд оролцоно.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт