УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр Япон улсыг зорино. Тэрээр Япон улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимурагийн урилгаар тус улсад айлчилж буй бөгөөд айлчлал энэ сарын 23-нас эхлэн дөрөв хоног үргэлжилнэ. УИХ-ын дарга айлчлалын үеэр Япон улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимура, парламентын зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки, тус улсын Ерөнхий сайд Ш.Абэ нартай уулзах ажээ. Мөн Тоёота компани, устөрөгчөөр ажилладаг Мирай машин болон тус машиныг цэнэглэдэг шатахуун түгээх станцтай танилцах юм байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт