ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Алибабаг үндэслэгч тэрбумтан болохын өмнө KFC-д гологдож байжээ

    Онлайн худалдааны сайт Алибабаг үндэслэгч Жак Ма бол дэлхийн хамгийн амжилттай яваа бизнесмэн төдийгүй хятадын хамгийн баян хүн болоод байгаа билээ. Алибаба сайтаар өдөрт 100 гаруй сая хүн үйлчлүүлдэг. Одоогоор Жак Ма-гийн хөрөнгө бараг 30 тэрбум доллар болоод байгаа билээ.
    Тэрээр коллежид орох гэж гурван удаа шалгалтандаа унаж, 30 удаа ажилд орох гэж оролдож байжээ. Саяхан өгсөн ярилцлагандаа Жак Ма: "Би цагдаа болох гэж үзсэн. Тэд намайг "Чи сайн биш" гэж хэлсэн. KFC түргэн хоолны газар манай хотод нээгдэхэд нь ажилд орох гэж 24 хүн очсоноос 23-ыг нь ажилд авч орж чадаагүй ганц хүн нь би байсан" гэж хэлсэн байна.
    Тэрээр Алибаба сайтаа 1998 онд нээсэн боловч гурван жилийн турш ямарч амжилтгүй ажиллаж байжээ. Тулгарч байсан том асуудал нь төлбөрийн систем байв. Ямар ч банк түүнтэй хамтарч ажиллахыг хүссэнгүй. Жак Ма илүү их толгойгоо ажиллуулах хэрэгтэй болов. Аз болж түүнд Алипэй гэж нэрлэгддэг өөрийн төлбөрийн системийг ажиллуулах шилдэг санаа төржээ. Алипэй онлайн төлбөр рүү олон улсын валютууд хялбархан хөрвөдөг учраас дэлхийн аль ч орноос Алибаба сайтаар үйлчлүүлэхэд хялбар байдаг нь тэдний маш том давуу тал болсон юм. Анх Алипэй нээх санааг хүмүүс: "Миний сонсож байсан хамгийн тэнэг санаа" гэж хэлэхэд Жак Ма: "Хүн хэрэглэж л байвал тэнэг санаа байх үгүй нь надад хамаагүй " гэж хэлжээ.
    Одоогийн байдлаар 800 сая хүн Алипэйг ашиглаж байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй