ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Гадаад хэргийн сайд Говь-Алтай аймагт ажиллалаа

     Жил бүрийн Сар шинийн баярын өмнө Засгийн газраас мал аж ахуйн салбарт өндөр амжилт гаргасан малчид болон тариаланчдыг шагнадаг уламжлалтай. Энэ  жил  Говь-Алтай аймгаас дөрвөн сайн малчин, улсын сайн тариаланч нэг тодорчээ. Говь-Алтай аймгийнхан нийт 2.5 сая мал тоолуулсан бөгөөд өмнө нь байгаагүй өндөр амжилт гэдгийг удирдлагуудын зүгээс хэлэв. Малчид энэхүү нэр хүндтэй шагналыг Алтай нутгаас төрсөн Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгээс гардан авсан юм.

    Энэ жил Тонхил сумын Бүс-Уул багийн малчин Б.Төрмөнх, Дэлгэр сумын Баянхонгор багийн малчин П.Доржсүрэн, Есөнбулаг сумын Рашаант багийн малчин Ч.Баярбаатар, Халиун сумын Чацран багийн малчин Б.Мулч нар хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж сайн малчин цолоор энгэрээ мялаалаа. Үүнээс гадна Жаргалан сумын тариаланч Б.Мөнх-Эрдэнэ улсын тэргүүний тариаланч болов. Сайн малчдад шагнал гардуулах үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн хэлэхдээ “Миний бие шинэ тушаалд очоод анх удаа төрсөн нутагтаа ирлээ. Сэтгэл үнэхээр сайхан байна. Засгийн газрын нэрийн өмнөөс энэхүү нэр хүндтэй шагналыг гардуулах болсондоо баяртай байна” гэв.

    Сайн малчин болсон хүмүүсдоод тал нь 20 жил мал маллажээ.  Малчдын гол санаа зовж байгаа асуудал бэлчээр гэнэ. Өнгөрч буй өвөлд цас бараг ороогүй. Тиймээс газар нэлээд хуурайшилт өгсний улмаас хаврын улиралд идэш тэжээл муудахвий хэмээн болгоомжилж байгаагаа Л.Пүрэвсүрэн сайдад дуулгав. 

    Сайн малчдын шагнал гардуулах үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн:

    - "Энэ жил өнтэй сайхан жил болж өнгөрлөө. Иргэд ч сэтгэл өндөр байх шиг байна. Ер нь улс даяар 51 сая мал тоолуулсан. Үүнээс 2.5 саяыг нь манай алтайчууд тоолуулжээ. 2014 оноос  хойш Говь-Алтай аймагт маш их бүтээн байгуулалт хийсэн байна. Сэтгэл байвал богино хугацаанд юуг ч бүтээж болдгийн жишээг одоогийн Засаг дарга О.Амгаланбаатар харуулж  Алтайчуудын өмнө хамгийн их тулгамдсан ундны усны асуудлыг шийджээ. Энэ бол том ажил" гэлээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй