ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Богд хааны шар, төвд зурхайн талаар 1912 онд гаргасан зарлиг

    Цаг улирлын тооны бичгийг монгол үсэгт орчуулан албан хэрэгт тус болгох явдлыг айлтгасан айлтгал, хариу Зарлиг

    1912.01.21

    Өвлийн сүүл сарын шинийн хоёрт шавь боол Цэ, Го сөгдөж хичээнгүйлэн айлтгах нь цаг улирлын тооны бичгийг монгол үсэгт орчуулан албан хэрэгт тус болох явдлыг хичээнгүйлэн нугалбар бичиж айлтгаад Богд эзэн гэгээнээр толилохыг гуйх учир шавь боол Цэ, Го нар хянан байцааваас мөнөөхөн Чин улсаас монгол үсгийн цаг улирлын тооны бичиг дармал дарж, олон монгол аймагт тархааж, албан бичиг зэрэгт цөм түүнийг баримтлан нэгэн аяс болж явсан нь зөрөлдөхгүй будлиан гарсангүй ажгуу. Одоо манай Монгол улс өөртөө байгуулж, тулгар төр тогтоосны тул даруй өөрийнхөө цаг улирлын тооны бичиг тархаан дагаж явуулваас зохих үүнд бэлхэнээ манай Хүрээний зурхайн дацанд төвдийн үсгийн цаг улирлын тооны бичиг зохион тархаадаг бөгөөд зүйл зүйлийн ёсыг зуран гаргаж болох ном буй хэмээх тул эдүгээгээс жил бүр шар зурхай, төвдийн зурхай хоёр ёсыг хавсарган нарийвчлан зуруулж, цаг улирлын тооны бичиг зохиолгож, монголоор орчуулан Дээр толилуулуулаад олон монгол аймагт тархаан олгож байваас өдөр сар урьд хожид болон будлиантахгүй. Алба аливаа зүйлд их л тустай болох мэт тул одоо манай Дотоод яамнаас Хүрээний хамба номун хан Эрдэнэшанзудба нарт тушааж улмаар тушаалган эртнээс зуруулан орчуулгаваас нийлэлцэх, үл нийлэлцэх явдлыг хичээнгүйлэн нугалбар бичиж айлтгаад Богд эзэн гэгээнээр толилж заалхийлэн сургах ажаамуй. Үүний тул хичээнгүйлэн айлтгав. Зарлигийг гуймуй хэмээн айлтгасанд мөнхүү сарын шинийн таванд хүлээн авсан уг нугалбарт улаан бийрээр цохсон Зарлиг гуйсан ёсоор болгогтун хэмээв.

    ТБТ-ийн архивч Ө.Оюун-Эрдэнэ

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй