ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хип хоп дуучид нэгнээ тулаанд дуудаж, хит дуугаараа өрсөлдөнө

    Хип хоп дуу сонирхож сонсдог залуус хип хоп хамтлаг, дуучдын “тулаан”-ыг тайзан дээр анх удаа үзэх нь.Хоёрдугаар сарын 20-нд тэдний  "Хип Хоп Хэлхээ" нэгдсэн шоу тоглолт болох юм.

    Дуучид тоглолтынхоо дундуур үзэгчдэд сюрприз барьж, шилдэг "MC" шалгаруулах аж. Тоглолтод 1998-2015 оны хооронд хип хоп урсгалаар уран бүтээл туурвисан үе үеийн хамтлаг, дуучид оролцож, олны дунд түгсэн хит дуунуудаа дуулж, уран бүтээл, авьяасаараа өрсөлдөнө.

    Залуусыг байлдан дагуулагч “Дайн ба энх”, “Ice top”, “Digital”, “Хоёр хүү Гавана”, "Мон Та Реп", "Мөнхийн реп" хамтлаг, мөн реппер Gee, Desant, Ice-man, Баавар, Цэцэ, Нөлөө, Эгшиглэн, Dj Chin, "Улаан туг", "Peace dance crew" зэрэг бүжгийн хамтлаг, дуучин оролцоно.

    Тоглолтын тасалбар 15000 төгрөг бөгөөд зөвхөн тоглолт болох өдөр худаалдаанд гарах гэнэ.

                                                                                                                            Г. Золзаяа                                 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй