ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Н.Энхбаяр БНСУ-аас ирнэ

    МАХН-ын дарга Н.Энхбаяр үдээс хойш Улаанбаатарт хөл тавих нь.  Тэрээр Сар шинийн баяраа тэмдэглэхээр ирсэн хэмээн тус намын хэвлэлийн  ажилтан хэлэв.

     Тэрээр өнөөдөр өглөө Чингис хаан олон улсын нисэх буудалд буухаар төлөвлөж байсан ч  нислэг хойшилсон тул ийнхүү үдээс хойш ирэхээр болжээ. Тэрээр өнөө орой Сар шинийн баярт зориулсан Үндэсний бөхийн барилдаан үзэх юм байна. Мөн   өндөр  настай ахмад настныд очиж золгон хүндэтгэл үзүүлэх ба шинийн таванд намынхантайгаа золгохоор  төлөвлөжээ.

    Тэрээр сүүлд 10 дугаар сарын дундуур Монголд ирж Монголын улстөрд "хөөрхөн" бужигнаан үүсгээд буцсан. Намынхан нь түүнийг эмчилгээгээ хийлгэхээр буцсан, хэзээ эргэж ирэх нь биеийн байдлаас нь шалтгаална хэмээн хэлж байсан юм.

    Б.Хаш

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй