Мотокросс, суперкроссын Ази тивийн аварга, мотокроссын Цагдаагийн Дэлхийн хошой аварга ОУХМ Э.Халиунболд өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-ын Калифорниа мужид зохион байгуулагдсан уралдаануудад амжилттай оролцжээ.
Энэ сарын 14-нд "RED Motocross-2015" Олон улсын уралдаанд Pro 450 cc ангилалд АНУ, Швейцарийн тамирчдын ард шил дарж III байрт, мөн Pro Open ангилалд III байрт шалгарсан байна.
Энэхүү уралдаанд 10 гаруй орны тамирчин өрсөлдөн, хурд хүч, авхаалж самбаагаа сорив. Харин энэ сарын 15-нд зохион байгуулагдсан "Dirt Series-2015" уралдаанд 450 cc Open ангилалд Монголын тамирчин Э.Халиунболд тэргүүлж, алтан медаль хүртлээ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт