Цагдаагийн албаны тухай шинэчилсэн хуулийн дагуу хотын Цагдаагийн байгууллагын даргыг цагдаагийн төв байгууллагын даргатай зөвшилцөн хотын Захирагч томилохоор болсон. Энэ дагуу Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргын сонгон шалгаруулалтын бүртгэлийг явуулж шаардлагыг хангасан 4 хүнийг бүртгэсэн билээ. Тэгвэл нэр дэвшигчид өчигдөр хууль, эрх зүй, ерөнхий мэдлэгийн шалгалт өгч 4 нэр дэвшигчээс 2 нь шалгалтдаа тэнцсэн байна.
Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргыг анх удаа иргэдийн оролцоотой, иргэний зөвлөлийн хяналттайгаар сонгон шалгаруулах бөгөөд дээрх нэр дэвшигчид Эрүүл Аюулгүй Улаанбаатар төлөө хэрхэн ажиллах талаар өөрсдийн мөрийн хөтөлбөрийг боловсруулсан юм. Мөрийн хөтөлбөрүүдийг өнөөдөр нийслэлийн ЗДТГ-ын албан ёсны цахим хуудас www.ulaanbaatar.mn болон зарим сайтуудаар дамжуулан иргэдэд танилцуулж, олон нийтээс санал авна.
Мөн нэр дэвшигчдийн шууд халз ярилцлага, мэтгэлцээн 10 дугаар сарын 05-нд 21 цагаас UBS телевизээр гарна.
Улаанбаатар хотод 1959 оны 04 дүгээр сарын 14 нд төрсөн. 55 настай. ЗХУ-ын ДЯЯ-ны Мөрдөн байцаагчийн дээд сургуулийг төгссөн, магистр зэрэгтэй.
1980-1990 хүртэл Архангай аймгийн ЦСХ-т мөрдөн байцаах группын дарга, 1991.02.01-1991.03.31 Октябрь дүүргийн Мөрдөн байцаах тасагт ахлах мөрдөн байцаагч,
1991-1993 он хүртэл Найрамдал дүүрэг дэх Мөрдөн байцаах тасгийн дарга, 1993-1996 он хүртэл Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга
1996-1998 он хүртэл Дорнод аймгийн Цагдаагийн газрын дарга
1998-1999 он хүртэл СХД-ийн Цагдаагийн хэлтсийн дарга,
1999-2000 он хүртэл Мөрдөн байцаах газарт чиглэлийн Ахлах мөрдөн байцаагч
2000-2001 он хүртэл, Цагдаагийн академийн Цагдаагийн тэнхмийн хэлтсийн эрхлэгч
2001-2003 он хүртэл Ховд аймгийн ЦХ-ийн дарга
2003.09.01-2004.11.30 хүртэл ХУД-ийн ЦХ-ийн Биокомбинат дах Цагдаагийн тасгийн даргаар ажилласан.
Төв аймгийн Зуун мод суманд 1972.02.21нд төрсөн. 42 настай.
Цагдаагийн дээд сургуулийг 1993 онд дүүргэсэн.
1993-1996 хүртэл БГД-ийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч
1996-2000 он хүртэл ЭЦГ төлөөлөгч,
2000-2001 хүртэл ЭЦГ Ахлах төлөөлөгч
2001-2002 хүртэл Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст Эрүүгийн ажил эрхэлсэн дэд дарга
2002-2003 хүртэл мөн хэлтсийн Эрүүгийн тасгийн дарга
2003-2006 хүртэл ЭЦГ тасгийн дарга
2006-2010 он хүртэл Дундговь аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга
2010-2012 он хүртэл СХД-ЦХ-ийн дарга
2012-2012 он хүртэл ЭЦГ-ын дэд, 1 дүгээр хэлтсийн дарга
2012 -2012 он хүртэл НЦГ-ын дэд, хэв журмын хэлтсийн дарга
2012-2014 он хүртэл НЦГ-ын дэд бөгөөд Хэв журам хамгаалах газрын дарга
2014.02.07-өнөөг хүртэл НЦГ-ын дэд бөгөөд захиргааны удирдлагын газрын дарга, НЦГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт