Урт гартнууд хэнэггүй, сонор сэрэмжгүй нэгнийг андалгүй эд зүйл, өмч хөрөнгөд нь халдсаар байна. Тэд зохион байгуулалтад орж хаана ямар гэр орон сууц эзэнгүй, цоож муу байгааг тандаж хулгай хийдэг болсныг албаныхан сэрэмжлүүллээ. Энэ оны эхний 1 дүгээр сарын байдлаар орон байранд хууль бусаар нэвтрэх, хүн ихээр төвлөрсөн зах, үйлчилгээний төвүүд, үзвэрийн газрууд, автобусанд халаас, цүнхнээс эд зүйл хулгайлах, автомашины эд ангиуд хулгайд алдах хэргүүдийн тоо хамгийн олон үйлдэгджээ. Хулгайд өртөхгүйн тулд гэр, орон сууц, агуулах, амбаар, байгууллагын оффис зэрэг өөрсдийн эзэмшлийн газруудыг хараа хяналтгүй орхихгүй байх хэрэгтэй байна.

Мөн хамгаалалтын бэхэлгээ, дохиололын төхөөрөмж, камерын хяналттай байлгах, цоож, цуурганы бат бөх, найдвартай байдлыг хангах, хөрш, зэргэлдээ айлынхантайгаа хөршийн холбоо үүсгэх шаардлагатай байгаа юм.
Мөн сүүлийн үед автомашинаасаа эд хөрөнгө, үнэт зүйлсээ хулгайд алдах явдал их гарах болсон тул машинаа гэрэлтүүлэг, камертай харуул хамгаалалттай зогсоолд тавих, үнэтэй эд зүйлс бэлэн мөнгөө машиндаа орхихгүй байх, машиныхаа бүтээлэг дээр таних тэмдэг тавих, эд анги, дугуйныхаа дугаарыг тэмдэглэх, дохиолол тавиулах, нууц унтраалга тавих хэрэгтэйг сануулж байна.
Нийслэлийн цагдаагийн газар
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт