Исламын улсын алан хядагчид Сири дэх Башар Асадын эсрэг тэмцэгчдийн хүүхдүүдийг барьцаалан төмөр торонд хийсэн байгаа зургаа интернэтэд байршуулж олон нийтийн зүрхийг дахин зүслээ.
Ливид цаазлуулсан 21 эрийн ар гэрийнхэн Египетийн Каир хотноо гашуудал зарлан, Засгийн газраасаа тайлбар шаардаж байна.
Японы хойд нутгийн Хоншу арлын ойролцоох далайд өнөөдөр орон нутгийн цагаар 06.06 цагт 6.9 магнитудын хүчтэй газар хөдөлж 40 сантиметрийн цунами үүсчээ.
Данид халдлага үйлдсэн этгээд Исламын улсыг дэмжигч байсан нь тогтоогдлоо.
Египетийн Ерөнхийлөгч Абдел Фаттах аль-Сиси Ливид болсон харамсалтай хэрэг дэлхийн энх тайван, аюулгүй байдалд заналхийлж байна гээд амиа алдсан иргэдийнхээ өшөөг авна гэж мэдэгджээ.
Украины зүүн хэсэгт гал зогсоох дэглэм мөрдөгдөж эхэлжээ.
Тайландын нийслэл Бангкок хотноо сарнайтай жагсаал болжээ. Сарнай барьсан жагсагчид төрийн эргэлт хийсэн армийнхныг буруутгасан байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт