ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хакүхо М.Даваажаргалд зориулж дуу бүтээжээ

    Их аварга, Хакүхо М.Даваажаргалд зориулсан "Дорноос Мандсан нар" хэмээх дуу бүтээжээ. МУ-ын "Хөдөлмөрийн баатар" цолны хүндэтгэлийн арга хэмжээн дээр дуучин СТА Д.Балдан уг дууг дуулсан байна. Аваргадаа амжилт хүсье!


    Шүлэг: Ж.Мөнхжаргал
    Дуучин СТА Д.Балдан


    ДОРНООС МАНДСАН НАР
    Дэвээд гарсан талын бүргэд
    Дээлтэй Монголын агуу бахархал
    Түүхэн амжилтыг эвдэж түрүүлсэн
    Түмнээс төгөлдөр баярын магнай
    Цагийг эзэлсэн эгэлгүй хүчтэн
    Их аварга Даваажаргал аа
    Золгоод түрсэн цагаан гарьд
    Зуун дамнасан аав хүү баатрууд
    Эрхийн хийморь бөхийн жудагтай
    Энэхэн насны ховорхон заяа
    Даваа бүхэндээ урам сэргээсэн
    Даваажаргал их аварга аа
    Дорноос мандсан наран аварга
    Домогт сумогийн дай ёкозүна
    Тайхо аваргын ачийг хариулсан
    Тэнгэрийн тамгатай босоо Монгол
    Цагийг эзэлсэн эгэлгүй хүчтэй
    Их аварга Хакүхо Шёо
    Цагийг эзэлсэн эгэлгүй хүчтэн
    Мөнхбатын Даваажаргал аа

     

    Доор дарж сонсоно уу!

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй