“Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл”-өөс зохион байгуулах Эвлэрүүлэн зуучлагчдын анхдугаар зөвлөгөөн өнөөдөр “Туушин” зочид буудлын Соёмбо хурлын танхимд болно. Шүүхийн тухай багц хуулийн нэг болох Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн билээ. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс орон тооны бус эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийг таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж байна. Энэхүү зөвлөл нь нийт долоон удаагийн сургалт зохион байгуулж, улсын хэмжээнд 493 хүнд эвлэрүүлэн зуучлагчийн гэрчилгээ олгоод байна. Одоо иргэний хэргийн анхан шатны 33 шүүхэд орон тооны 42 эвлэрүүлэн зуучлагч ажиллаж байгаа юм. “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл”-ийг Шүүхийн ерөнхий зөвлөл, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага “Жайка”-тай хамтран хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү зөвлөгөөнийг ЭЗЗ-ийн дарга Д.Тунгалаг нээж Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан мэндчилгээ дэвшүүлнэ. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн дарга Б.Амарсанаа “Компани доторх маргаан ба эвлэрүүлэн зуучлал, МУИС-ийн ХЗС-ийн багш Д.Гангабаатар Эвлэрүүлэн зуучлах бусад улсын туршлагыг Монголд хэрхэн нэвтрүүлэх талаар илтгэл тавих юм байна. Түүнчлэн эвлэрүүлэн зуучлал явуулахад тулгарч буй асуудлууд, хууль эрх зүйн зохицуулалт болон захиргааны зохион байгуулалтын асуудлууд, шүүх дэх эвлэрүүлэн зуучлал түүний хөгжил зэрэг асуудлаар санал солилцох аж.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт