Монголын кино урлагийн ертөнцөд нэгэн шинэ бүтээл дуншиж, дэлгэцнээ гарахаар зэхэж буй. Тэр уран сайхны кино бол УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэгийн найруулсан “Аав”. Түүний энэ кинонд жүжигчин Ц.Цэрэнболд, Б.Шинэбаяр, Б.Мөнхдэлгэр, Ардын жүжигчин С.Сарантуяа, гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий, жүжигчин Л.Эрдэнэ-Очир нар тогложээ.
Киноны гүйцэтгэлийн ажлыг “Black Zebra” студийн хамт олон хийсэн аж. “Аав” уран сайхны киноны дууг дуучин С.Наран, жүжигчин Ц.Цэрэнболдтой хамтран дуулж олны хүртээл болгоод байна. Тэрбээр оюутан цагаасаа л тайз, дэлгэцийн олон дүр бүтээж үзэгчдийн хайртай жүжигчдийн нэг болж чадсан билээ. Магтаалд баясаж, шүүмжлэлд гоморхоод байдаггүй тэрбээр хаана ч явсан бүсгүйчүүдийн харцанд өртдөг. Монголын сайхан залуусын төлөөлж болсон гэр бүлийн амьдрал зохиолгүй нэлээд удсан.
Энэ тухайгаа тэрбээр нэгэн телевизийн нэвтрүүлгээр “Би найз бүсгүйтэй. Гадаадад суралцаж байгаа. Удахгүй ирнэ. Тэгээд л гэрлэнэ дээ” хэмээн ярьсан удаатай. Гэвч гадаадад суралцдаг хайртай бүсгүйгээ үнэнчээр хүлээсэн ч бүтээгүй гэдэг. 30 насны босгоор алхсан хойноо амьдралын ханьтайгаа учирч, гэр бүлийн амьдралд хөл тавьсан Эби "Үргээлэг" киноны нээлтэд хайртай бүсгүйгээ дагуулан ирж, улаан хивснээ алхан олны харцыг хужирласан гэдэг.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт