ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Монгол уяачийн шандаст хүлэг Хойд Америкчуудыг бишрүүлсээр

    "Макс" группийн ерөнхийлөгч Д.Ганбаатарын "Mongolian Saturday" морь "Gulfstream Park"-ийн уралдаанд дахин түрүүлж, эзнээ баясгав. 

    Хойд Америкийн томоохон морин тойруулгын нэг "Gulfstream Park"-ийн уралдаан энэ сарын 12-нд болж, ес дэх гараанд монгол уяачийн хурдан ажнай түрүү магнайд ийн цойллоо. Түүний шандаст хүлэг уг тойруулгад хоёронтоо түрүү магнайлж, мөн хоёронтаа удаалжээ. АНУ-ын Баруун Виржина-гийн морин тойруулгад 400 мянган ам.долларын шагналын сантай уралдаан өнгөрсөн жил болоход энэ  хүлэг гараанаас өнгөлж давхисаар барианд орохдоо аман хүзүүдсэн.

    Хурдан хүлгийнх нь уяа сойлгийг Э.Ганбат хэмээх залуу тааруулдаг байна.
    Тэр үед түрүүлсэн морийг 230.400 ам.доллар, аман хүзүүдсэн “Mongolian Saturday”-г 76.800 ам.доллараар байлсан байна. “Mongolian Saturday”-г 2011 онд эзэн нь дуудлага худалдаанаас 60.000 ам.доллараар худалдан авсан гэдэг. Одоогоос 10-аад жилийн өмнө Д.Ганбаатар Америкийн Виржинад хурдан хоёр хүлэг худалдан авч бооцоот уралдаанд уралдуулж эхэлсэн гэдэг.

                                                                                                                      Г.Золзаяа

                                                                                                        

     

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй