ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Гүржийн алдарт бөх парламентийн гишүүн болжээ

    Гүрж улсын Дотоод хэргийн яамны Цагдаагийн академийн проректороор ажиллаж байсан, Гүржийн бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, дэлхийн хошой аварга Л.Куртанизе үндэсний парламентийн гишүүн болсон байна. Гүржийн олигарх Безина Иванишвилийн байгуулж парламентэд олонхийн суудал авсан “Гүржийн мөрөөдөл” эвслээс тэрбээр нэрсийн жагсаалтаар ийн хөл тавив.

    Олимпийн наадмын хошой хүрэл, ДАШТ-ий хүрэл, хошой алт, мөнгө, европийн аварга шалгаруулах тэмцээний таван удаагийн алтан медальт Лука Куртанизе өнгөрсөн онд Узбек улсын нийслэл Ташкент хотод болсон ДАШТ-нд хангалтгүй оролцсон шалтгаанаар тус улсын чөлөөт бөх болон сонгомол барилдааны үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдыг албан ташаалаас нь чөлөөлсөнд цаадуул нь дургүйцэн хэл ам таталж түүнийг Гүржийн бөхийн холбооны ерөнхийлөгчөөс огцруулан, оронд нь 2008 оны зуны олимпийн наадмын сонгомол барилдааны 74 кг-ийн жингийн аварга Манучар Квирквели болжээ.

                                                                                                                             Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй