ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Д.Энхзул хүү Э.Чинбаярынхаа хамт “Эх үрийн дуу”-г эгшиглүүлнэ

    Гавьяат жүжигчин Д.Энхзул хүү Э.Чинбаярынхаа хамт ирэх гуравдугаар сарын 6-нд Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан Монголынхоо охид, бүсгүйчүүд, ээжүүдэд зориулэн  “Эх үрийн дуу” тоглолтоо толилуулах гэнэ.

    Тэд өмнө нь “Бүүвэйл хорвоо”, “Хурын янзага цахиллаа ээж ээ” тоглолтоо хийж, Зүүн хараа, Сэлэнгэ, Эрдэнэт, Дархан хотыг зорьж байсан. Дуучин Э.Чинбаяр ээжтэйгээ хамтарч дуулаад зургаан жилийн нүүр үзэж буй. Тэрбээр анх С.Жавхлан, Т.Баясгалан нарыг хамтарч дуулахыг сонсоод ээждээ “Хоёулаа хамт дуулъя” гэсэн санал тавьжээ. 

    Дуучин залуу өдгөө "МСS кока кола" ХХК-д борлуулалтын менежерээр ажилладаг. Ээж Д.Энхзул нь “Бүүвэйл хорвоо” дууг түүнтэй хамтран анх дуулсан нь хүмүүст сайн хүрсэн. 2000-аад оны эхэн үед нийтийн дууны хит парадыг нэг хэсэгтээ л тэргүүлж байсан Д.Энхзул эмээ болж, ачаа тэврэхдээ сэтгэл нь их хөдөлсөн гэдэг.

    Ээж хүү хоёр хамтарч уран бүтээл туурвисныхаа дараахан 2009 онд "Амин хэлхээ" цомог хэвлүүлж байв. Хүүгийнх нь "Чамдаа", "Хайр амталсан өдрүүд", "Уйлах эрхгүй хайр" дууг залуус сонирхож сонсох дуртай. 

    Удам залгах ганц хүү нь өрх тусгаарлаж, хөөрхөн хүүтэй болсон тул  тэрбээр өөрийн төрсөн нутаг болох Хэнтий аймгийнхаа зон олонд дуулгахаар хүлгийн жолоо залж, бие даасан аялан тоглолтоо толилуулан сонорыг нь мялаасан удаатай.

                                                                                                                              Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй