ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Орц, гарц хаасан хашаа, хаалт, барилга байгууламжийг буулгана

    Нийслэлийн Засаг даргын захирамжаар Улаанбаатар хотын Орон сууцны хорооллын дундах авто болон явган зам, гэр хорооллын дундах мухар гудамж, орц гарц хааж шуурхай албаны автомашин зорчих боломжийг хязгаарлан байрлуулсан хашаа, хаалт, барилга байгууламжийг буулган чөлөөлж, нэвтрэх боломжийг бүрдүүлэх ажлыг 2015 оны 3 дугаар улиралд багтаан хийхээр боллоо.
     
    Мөн уг ажлыг зохион байгуулахтай холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж, өмчилсөн газар нь зохих зөвшөөрөгдсөн хэмжээнээсээ хэтэрсэн эсэхэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг тухай бүрт нь арилгах, дүүргийнхээ нутаг дэвсгэрт цаашид зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр хашаа, хайс, хаалт, ТҮЦ, граж зэргийг байрлуулахгүй, барилга байгууламж бариулахгүй байхыг дүүргүүдийн Засаг дарга нар, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт, нийслэлийн Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болголоо.
     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй