ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхий-Өнөөдөр

    Исламын улсын алан хядагчид Египетийн 21 иргэнийг цаазаар авч байгаа бичлэгээ тараасан явдал нь дэлхий дахиныг дахин цочирдууллаа. Энэ хэргийн хариуд Египет Исламын улсын 21 газарт агаарын дайралт хийхээ мэдэгдлээ. 

    Хойд Солонгосчууд 2011 онд өөд болсон  Ким Чен Ир удирдагчийнхаа 73 насны ойг нижгэр тэмдэглэж байна. 

    Данийн нийслэл Копенгаген үл мэдэх этгээд хотын төвийн дүүрэгт байрладаг христийн сүм, соёлын төвийн гадаа халдлага үйлдэж, хоёр хүний амийг хөнөөж, 5 цагдааг шархдуулсан байна.

    Хорватын улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Колында Грабарь-Китарович тангарагаа өргөж, үүрэгт ажлаа албан ёсоор хүлээж авсан байна. 

    Германы канцлер Ангела Меркел Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшиж магадгүй. 

    Өмнөд Солонгосын ерөнхий сайдаар эрх барих намын жигүүрийн улстөрч Ли Ван Гуг сонгогдлоо. 

    Ираны Дэд ерөнхийлөгч асан Мухаммед Реза Рахимиг авлигын хэрэгт буруутгагдаж, хорих ялаар шийтгүүлсэн байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй