ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хакүхогийн хүүхдүүдийн нэрийг өвөө нь өгчээ

    Хакүхо  М.Даваажаргал сүмогийн түүхэн амжилтыг эвдсэнээс хойш магтаал зэмлэлийг зэрэг хүртэж олны анхаарал,  ярианы гол сэдэв болчихоод  буй. Энэ Цагаан сарын баяраар Хөдөлмөрийн баатар хэмээх хүндтэй цол хүртэх Хакүхо эх нутагтаа ирээд байна. Түүнд зориулж Чингисийн талбайд маргааш хүндэтгэлийн арга хэмжээ зохиох бөгөөд Хакүхо Хөдөлмөрийн баатар болсноор аав хүү 2 уг цолыг авсан анхны тохиолдол нь болох юм.

    Аварга маань харамсалтай нь эх орондоо удахгүй бөгөөд битүүний барилдааныг үзэж сонирхоод дуусавуу үгүй юу Япон руу буцах ажээ. Мэдээж түүнийг  Японд гэргий,  хүүхдүүд  нь хүлээж байгаа. Тэд өдгөө 2007,2008, 2011 онд мэндэлсэн 3 хүүхдийн аав ээж болсон бөгөөд 2 охин, нэг хүүтэй. Ёкозуна болохын өмнөхөн мэндэлсэн том охиныг Д.Юнрэнцоо буюу Амиюу гэдэг  бөгөөд урт удаан наслахыг бэлгэдсэн гэнэ.  Харин удаахь хүү Д.Мөнхжаргал буюу Махато гэдэг нэртэй ба энэ нь "Үнэнээр жигүүрлэгч" гэх утгыг илэрхийлдэг байна.  Бага охиныг Д.Мааяа буюу Миюша гэдэг ажээ. Хүүхдүүдийн нэрийг Ж.Мөнхбат аварга  Гандан хийдийн лам нартай зөвлөж өгсөн байна.

    Хүнтэй суух талаар огтхон ч боддоггүй, нэвтрүүлэгч болох мөрөөдөлтэй байсан Саяако Вадод аварга маань анх өвөө,  эмээ болтлоо хамь амьдаръя хэмээн гуйж эхнэрээ болгосон гэдэг.  

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй