Сар шинийн баярын гол зоогуудын илчлэгийг тооцон бодвол дунд зэргийн бууз ойролцоогоор 200 хүртэл ккал, нэг жижиг таваг нийслэл салат 260 ккал, 50 грамм цагаан архи 115 ккал гэж тооцжээ.
Монголчууд золголт хийж явахдаа өдөрт хамгийн багадаа гурван айлаар орж, айл болгонд 3-5 бууз, нэг таваг салат идэн гурван хундага архи тогтоолоо гэж үзэхэд тэр өдөртөө хамгийн багадаа 4000 ккалори илчлэгийг хоол хүнсээрээ авна гэсэн үг юм. Гэтэл эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр эрүүл чийрэг дундаж насны эрэгтэй хүний хоногт дунджаар авах илчлэгийн хэмжээ 2500 ккал, эмэгтэй хүнийх 2000 ккал байдаг.
Тэгэхээр дээр тооцсон илчлэгийн хэмжээг эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжтэй харьцуулбал хоёр дахин их хэмжээ гарч байна. Мэдээж, дээрхи тооцооллоос олон айлд орж, олон бууз, амттан идэх хүн бишгүй бий. Тиймээс үүнээс ч их илчлэгийг хуримтлуулах боломжтой юм. Монголын хүн амын дунд илүүдэл жин, таргалалт сүүлийн жилүүдэд эрчтэй нэмэгдэж, 54.4 хувь хүрээд буй. Шатаагдаагүй 3500 калори болгон 420 гр-аар жинг (өөх) нэмэгдүүлдэг. Хүн биеийн жингээ тогтмол барихын тулд өдөрт хамгийн багадаа 250 калори илчлэг шатаах хэрэгтэй. Энэ нь дунджаар 30 минут алхсантай тэнцэхүйц хөдөлгөөн байдаг ажээ.
Б.Номин
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт