Үндэсний бөхийн холбооноос Үндэсний их баяр наадмаар сэргээш хэрэглэн барилдсан бөхчүүдийг өнгөрсөн аравдугаар сарын дундуур олон нийтэд зарласан.
Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар улсын начин цол хүртсэн бөхчүүдээс Монгол Улсын Дархан аварга Г.Өсөхбаярыг тавын даваанд өвдөг шороодуулсан Архангай аймгийн харьяат Н.Адъяабат, улсын гарьд Ж.Бат-Эрдэнээр тав давсан Говь-Алтай аймгийн харьяат бөх Б.Суманчулуун нар сэргээш хэрэглэсэн болох нь тогтоогдсон.
Тэд энэхүү үйлдлээ гэмтэл бэртэлтэй байсан тул эм хэрэглэсэн хэмээн тухайн үед тайлбарлаж байв. Гэвч "А" сорьцоор допинг илэрсэн гэх тэд хүсэлт гаргасны дагуу БНСУ дахь лаборатори дахин "Б" сорьцын шинжилгээг хийж хариуг ирүүлсэн. Уг хариугаар допинг хэрэглэсэн болох нь батлагдсан юм.
Тэгвэл Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж хоёр асуудлыг шийдвэрлэн Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болжээ. Тус хурлыг баяр наадам зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх удирдан явуулсан аж. Үндэсний их баяр наадмын тухай хууль, "Үндэсний их баяр наадмын бөх, харваач, моринд сэргээшийн шинжилгээ хийх журам”, Монголын допингийн эсрэг төвийн албан бичгийг тус тус үндэслэн сэргээшийн төрлийн бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдсон улсын начин Н.Адъяабат, Б.Суманчулуун нарын цолыг хүчингүй болгосон тогтоолыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж цолыг нь хүчингүй болгожээ.
Мөн тус хурлаар морь жилд улс, бүсийн наадамд хурдан хүлгүүдээ амжилттай уралдуулсан нэр бүхий уяачдад улсын цол олгох болсноо Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн байна.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт