Монгол Улсын гавъяат тамирчин, Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Мөнхбатын Даваажаргалд “Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар" цол олгохоор болсон. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн ЗДТГ, нийслэлийн Соёл урлагийн газар, “Эх нутгийн иргэд” ТББ, Төв аймгийн нутгийн залуучуудын холбоо хамтран хүндэтгэл үзүүлэх ёслолын үйл ажиллагааг маргааш буюу 2 дугаар сарын 17-ны өдөр 12:00 цагаас Их эзэн Чингисийн талбайд зохион байгуулахаар болжээ. Уг арга хэмжээнд нийслэлийн иргэдийг хүрэлцэн ирэхийг дээрх байгууллагууд уриаллаа.

Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга М.Даваажаргал нь 1700 жилийн түүхтэй Японы сүмо бөхийн түүхэн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, 1960-1971 оны хооронд барилдаж байсан Тайхо аваргын 32 түрүүлсэн амжилтыг 34 жилийн дараа эвдэж чаджээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт