ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Минскийн 4-н талт уулзалтын талаар ГХЯ мэдэгдэл гаргажээ

    Өнөгрөгч долоо хоногт 11-12-ны өдрүүдэд Белорусын нийслэл Минск хотноо Украинд өрнөөд буй асуудлаар Нормандын дөрвөл болох Герман улсын Канцлер Ангела Меркел, Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Украйны төрийн тэргүүн Петро Порошенко, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар хэлэлцээр хийсэн нь амжилттай болж өндөрлөсөн юм. 16 цагийн турш үргэлжилсэн хэлэлцээрийн үр дүнд ОХУ, Украин улс хоёр долоо хоногийн дотор хүнд зэвсгүүдээ мөргөлдөөн болж буй газраас татах үүрэг хүлээжээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын ГХЯ-наас албан ёсоор мэдэгдэл гаргажээ.

    “Нормандын формат”-ын Минскийн дээд түвшний уулзалтын дүнгийн талаар Монгол Улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэл

    Бүгд Найрамдах Франц Улс, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Оросын Холбооны Улс, Украин Улсын удирдагчдын  2015  оны 2 дугаар сарын 11-12-нд Минск хотноо  дээд түвшинд хийсэн уулзалтын үр дүнг Монгол Улс  сайшааж байна. Монгол Улс Украины зүүн хэсэг дэх хямралт байдлыг энхийн замаар шийдвэрлэхэд чиглэсэн эдгээр улсын хүчин чармайлтыг талархан хүлээж авч байна.

    Украинд энх тайван тогтоож, байдлыг тогтворжуулах  зорилтыг гагцхүү улс төрийн яриа хэлэлцээг үргэлжлүүлэх замаар шийдвэрлэх хэрэгтэй гэдэг байр суурийг Монгол Улс тууштай баримталж байна. Энэ ч учраас хямралт байдалд оролцогч бүх тал Минскийн протокол болон Санамж бичигт заасан амлалтуудыг дагаж мөрдөн, хэрэгжүүлэх нь чухал юм.

    Франц, Герман, Орос, Украины удирдагчид “Нормандын формат”-ын дээд түвшний уулзалтаар гал зогсоох, хүнд зэвсэглэлүүдийг нүүлгэн шилжүүлэх, Украины зүүн  хэсэгт цэрэггүй бүс тогтоох талаар хүчин чармайлт тавихтай холбогдон тохиролцооог бодитой хэрэгжүүлэхэд хямралд оролцогч бүх тал тууштай хүчин чармайлт гаргах нь чухал ач холбогдолтой. Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллагын төдийгүй, бусад бүс нутагт энх тайван, тогтвортой байдал, хамтын ажиллагаа цаашид ч  бэхжинэ гэж Монгол Улс гүнээ итгэж байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй