ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Фидель Кастрод хар дом шингэсэн үү?

    Фидель Алехандро Кастро Рус  1926 оны 8 сарын 13-нд Кубын Орьенте мужийн Биран гэдэг гэдэг газар төржээ. Кастро чинээлэг гэр бүлд төрж өссөн бөгөөд хуульчийн мэргэжлээр суралцжээ. Тэрээр "Гавана"-ын их сургуульд суралцаж байхаасаа л Кубын улс төрийн тавцанд танигдаж эхэлсэн байна.

    Фидель Кастро сурагч байхдаа хамгийн шилдэг сурагчийн тоонд зүй ёсоор ордог байв. Үе тэнгийнхэн дундаа Фидель Кастро ой тогтоолт сайтайгаараа гайхагддаг байсан төдийгүй ном л уншдаг хүүхэд байж. Фидель 12 настай байхдаа тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч Франклин Рузвельтэд захидал бичжээ. “Таныг АНУ ын төрийн тэргүүнээр хоёр дахь удаагаа сонгогдсонд баяр хүргэе. Хэрвээ танд хэцүү биш бол надад 10 долларын дэвсгэрт явуулаач. Би амьдралдаа 10 долларын дэвсгэрт үзэж байгаагүй” гэж Фидель Кастро бичжээ. Захидалын дугтуйн дээр тэр сургуулийнхаа хаягийг бичжээ. Тун удалгүй АНУ ын ерөнхийлөгчийн засаг захиргаанаас түүнд хариу захидал ирүүлсэн байна. “Би тухайн үед АНУ-ын ерөнхийлөгчөөс хариу захидал авсандаа хязгааргүй баяртай байсан. Дугтуй дотор мөнгө байгаагүй. Гэхдээ надад ирсэн захиаг сургуулийн зарлалын самбар дээр хэсэг хугацааны турш хадаж байсан” гэж Фидель Кастро дурсан ярьжээ. Бяцхан Фидель хүүгийн бичсэн захиа өдгөө АНУ-ын Вашингтон хотын архивийн газарт хадгалаатай байдаг аж.  

    Фидель зургаан настай байхдаа айхтар хүнд өвчилж түүнийг нь төрөлх Орьенте тосгоных нь шилдэг эмч нар анагаасан тухай түүхийг Кубад машид нууцлан ярьдаг. Үнэндээ хүүгээ аврах горьдлого тасраад байсан эх Мария нь хар арьстай эмэгтэй зарцынхаа үгэнд орж домч дууджээ. Тэр домч нь хар шидийн арга хэрэглэдэг маш хүчтэй хүн байсан гэдэг. Тэд бурхандаа залбирч зөвлөгөө хүсээд, хүүг нь ер бусын агуу их хувь заяа хүлээж байгааг алганы хээгээр нь мэдсэн байна.

    Ингэж жаал хүү аюулт өвчнөөс салж, эрийн цээнд хүрснээс хойш дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст хамгийн аюултай, хамгийн хүчирхэг дайсан болох Америкийн империализм буюу улс орныг эзлэн түрэмгийлэх бодлогын эсрэг  тулаанд оржээ. дээрх явдалтай холбогдуулан  түүнд хар  дом  шингэсэн гэх явган  яриа гарсан байна.

    Фиделийг устгах гэж АНУ-ын зүгээс мөн ч олон удаа санаархсан гэгддэг. Бүр 638 удаагийн оролдлого хийсэн зарим хэвлэлд бичсэн нь бий.

    Фидель Кастро энэ талаараа өөрөө ч тун бахархалтай ярьдаг.  Түүнийг сахалгүй болгочихвол алдар суунд нь сэв сууж магадгүй гэж аргаа барсан дайснууд нь бодож байсан гэдэг.

    1950 онд Фидель Кастро "Гавана"-ын их сургуулийн хууль зүйн тэнхимийг дүүргэж дараа нь аспирантурт сурч дэд эрдэмтний цол хамгаалжээ. Их сургуулиа дүүргээд тэрээр өмгөөлөгчөөр ажилласан байна.

    Тэрээр ядуу хүмүүст тусалж үнэ төлбөргүй өмгөөлдөг байжээ.

    Энэ үеэс тэр Кубын Ардын намд элсэж хожмын нэр хүндийнхээ суурийг тавьсан байна. Түүнийг 1952 оны парламентийн сонгуульд өрсөлдүүлнэ хэмээн намын хэсэг бүлэг гишүүн дэвшүүлсэн ч Фиделийг хэт үндсэрхэг үзэлтэй гэдэг шалтгаанаар үгүйсгэсэн аж. Кастро үндэсний эрх чөлөөний төлөө ард түмнээ удирдсан агуу хувьсгалын баатар бөгөөд түүний ачаар Куб улс өнөөгийн түвшинд хүрсэн талаар дэлхий дахин ярьдаг билээ.

    1959 оны 5 дугаар сарын 17-нд буюу Фидель Кастро ерөнхий сайд болсныхоо дараа газрын шинэчлэл хийж 400 га талбайг эздээс нь хураан авч, тариачдад тараажээ. Бас гадаадын иргэдийн эзэмшлийн үйлдвэр аж ахуйн нэгж, банкийг татан буулгаж, улсын өмч болгосон нь АНУ-ын эрх баригчдын дургүйцлийг төрүүлсэн байна.

    Үүний дараа АНУ дургүйцлээ илэрхийлэн Гавана хотыг бөмбөгдөж эхэлсэн ч Кастро цуцалгүйгээр хувьсгалт хөдөлгөөнөө үргэлжлүүлсээр байсан юм. Дураараа Кастрог шоронд хорьсон ч ард иргэдийн хүчтэй тэмцэлтэй нүүр тулж яах ч аргагүй эргэн сулладаг гэдэг. Ийнхүү хар домын шидтэний хэлснээр дэлхийг өөрчлөх шидтэй хүү үнэхээр л дэлхийн түүхэнд нэрээ тодоос тод тамгалан үлдээсэн төдийгүй хувьсгалын хамгийн агуу эцэг болж чадсан юм. Дэлхий дахин түүний нөлөөнд биеэ барьж чадалгүй ордог байсан талаар зарим эх сурвалж ч өгүүлдэг юм.

     

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй