ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Буруу талдаа жолооны хүрдийг зөв болгох боломж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон улсад албан ёсны айлчлал хийж “Түншлэлийн гэрээ” байгуулаад өнгөрөгч долоо хоногт ирсэн билээ. Энэ гэрээнд зааснаар Монгол Улс тус улсаас автомашин импортлохдоо татварын таатай нөхцөл эдлэхээр болсон. Тухайлбал гурав хүртэлх жил явсан автомашиныг гаалийн татвараас бүрэн чөлөөлж байгаа бол 3-10 хүртэлх жил явсан автомашиныг жил дараалан татварыг нь бууруулсар тэглэх боломж бүрдсэн.  

    Автомшины 56 хувь нь буруу хүрдтэй

    Улаанбаатар хот 2000 оноос өмнө Солонгосын “Эксэл”, “Элентра”, 2000 оноос хойш “Аксент”, “Соната”-гаар дүүрч байсан бол 2005 оноос Япон тэрэг ихээр орж ирэн өдгөө нийслэлийн автомашины 56 хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй машин болон хувирчээ. Бүр нарийвчилвал 50 хувь нь “Toyota” маркийн автомашин, 15.2 хувь нь “Hyundai” маркийн автомашин болсон байна. Анх Замын цагдаагийн газрынхан судалгаа хийгээд буруу талдаа жолооны хүрдтэй машин осол гаргаж байгаа тоо нь зөв талдаа хүрдтэй машины осол гаргасантай адил байна. Тэгэхээр замын осолд жолооны хүрдийн буруу, зөв нөлөөлөхгүй байна гэж 10 жилийн тэртээ “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрөөр мэдэгдсэн. Үүний дараачаас Японоос машин экспортлох нь эрс нэмэгдэж өдгөө Солонгос тэргийг зах зээлээс бараг бүрэн шахсан гэхэд буруудахгүй байх.

    Дэлхийн 133 орон зүүн гарын дүрэмтэй

    Дээр нь Япон автомашины чанар Солонгосынхоос хувь илүү учир иргэд ийнхүү худалдан авахад нөлөөлсөн. Өдгөө дэлхийн 190 гаруй орноос Англи, Япон зэрэг 56 орон баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэлтэй байна. Харин Америк, Австрали, Канад зэрэг 133 улс зүүн талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл ашиглаж байна. Харин одоо авто тээврийн хэрэгслийн осол аваарт буруу талдаа жолооны хүрдтэй машины эзлэх жин өндөр байгаа тухай Замын цагдаагийн газраас ярьж төр засаг ч буруу талдаа жолооны хүрдтэй машиныг аажмаар шахаж гаргах хуулийг баталсан. Энэ нь эргээд Япон улсаас автомашин импортлох асуудалд сөргөөр нөлөөлж тухайн улсаас зөв талдаа жолооны хүрдтэй цоо шинэ автомашин л Монголд орж ирэх л нөхцөл үүсэх юм. Энэ нь иргэдийн худалдан авах чадварт нөлөөлж Улаанбаатар буцаад Солонгосын эдэлгээ богино, эвдрэл ихтэй машинаар дүүрэх боломжийг бий болгоно. Харин иргэд маань үүнийг хүсэхгүй л болов уу.

    Ажлын байр нэмэгдэж, гадагш мөнгө урсахгүй

    Үүнээс гарах маш хялбар гарц бий ажээ. Япон, Саудын Араб, Чили, Филиппин зэрэг улсад буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг зөв талдаа хүрдтэй болгон өөрчилдөг засварын газрууд байдаг юм байна. Төлбөр нь харилцан адилгүй ч дундаж үнэ нь 1.8 сая төгрөг. Монгол хүн эдлдэвтэй, юмыг сурахдаа хурдан, монголчлохдоо гарамгай учир энэ технологийг ядах юмгүй эх орныхоо хөрсөнд буулгаж дөнгөнө. Тэгэхдээ бүр ажлын зардлыг багасгаж үнийг нь саяас ч хямдруулж чадах сэтгэлгээ, дархан ухаан бий. Гагцхүү үүнийг төрөөс дэмжээд өгчих юм бол Японоос 10 хүртэлх жил явсан тээврийн хэрэгслийг татваргүй оруулж ирээд эндээ жолооны хүрдийг нь солиод уначихаж болно. Тэгвэл хэдэн зуугаар тоологдох ажлын байр шинээр нэмэгдэж, гадагшаа ч илүү мөнгө урсахгүй дотооддоо шингэнэ.

    Төр засгийн дэмжлэг чухал

    Энэ асуудлаар Японы талтай ярьж тохиролцож, хүмүүсээ тэнд нь сурган, Монголд техник технологийг нь оруулж ирж чадах аваас осол аваар зохих хэмжээгээр багасч, түгжрэл буурч, насжилт өндөртэй авто машин шахагдаж, агаарын бохирдол багасч, хэрэглэгчид боломжийн үнээр чанартай автомашин худалдан авч унах боломж нэмэгдэнэ. Төр хөдлөхгүй бол овсгоотой бизнесмэнүүд маань энэхүү бизнесийг яагаад хэрэгжүүлж, Монголд шинэ технологи нэвтрүүлж болохгүй гэж. Хувийн хэвшлийнхэн үүнийг хийе гэж зоригловол төр засаг хууль эрхзүйгээр л дэмжээд өгөхөд аяндаа болоод явчихна даа уг нь. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй