Исламын улсын алан хядагчид Ливи дэх 21 Египет иргэнийг цаазаар авч байгаа бичлэгээ цацаж Египетийн ерөнхийлөгч Абдул Фатах Аль Сиси-г сүрдүүлсэн байна. Амиа алдсан 21 иргэн бүгд католик шашинтнууд байжээ. Египет улс Ливид зэвсгийн тусламж хүргүүлж, Арабын Нэгдсэн Эмират Улсыг Исламын улсад агаарын цохилт өгөхийг дэмжиж байсан юм.

Видеог Триполи хотын ойролцоох далайн эрэг дээр хийсэн хэмээн мэргэжилтнүүд дүгнэжээ. Ийнхүү Исламын улс өнгөрсөн 7 хоногт 16 хүнийг амьдаар нь шатаасан дуулиан намжаагүй байхад дахин 21 хүнийг цаазаар авсан явдал нь дэлхий дахины уур хилэнг улам бадрааж байгаа юм.
Болсон хэргийн талаар Египетийн ерөнхийлөгч Аль Сиси Египет ч биш бүх дэлхий даяараа Исламын улсын харгислалын эсрэг тэмцсээр байх болно гэж мэдэгджээ. Египетчүүд ч 21 иргэнийхээ араас гашуудан, Исламын улсын эсрэг тэмцэхийг шаардан жагсаал цуглаан хийж байгаа юм байна.
Та Исламын улсын талаар мэдэхийг хүсвэл Исламын улсын цуст түүх үзнэ үү!
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт