Уулын баяжуулах эрдэнэт үйлдвэрийн "Хангарьд" спорт хороо шигшээ багуудын бэлтгэлийн төв байгуулж, нээлтийн ёслолоо өнөөдөр хийлээ. Тус төв нь туялзуур сэлэм, жүдо, чөлөөт бөх, байт харвааны заалтай тул тамирчид цаг, улиралд баригдахгүй жилийн дөрвөн улиралд сэтгэл тайван бэлтгэлээ базаах боломжтой боллоо.
Нээлтийн ёслолд Монголын туялзуур сэлэмний холбооны Ерөнхийлөгч, Эрдэнэт Үйлдвэрийн Ерөнхий Захирал Ц.Даваацэрэн, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан болон бусад албаны хүмүүс оролцов.
Энэ үеэр Монголын туялзуур сэлэмний холбооны Ерөнхийлөгч Ц.Даваацэрэнд олимп, спорт, туялзуур сэлмийг хөгжүүлэхэд гаргасан идэвх зүтгэлийг нь үнэлж, МҮОХ-ны тэргүүн дээд "Алтан Од" одонг гардууллаа.
Г. Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт