ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Дэлхий-Тойм

    Грэмми-ийн шагнал гардуулах наадам өнгөрч буй 7 хоногийн эхээр сүр дуулиантай болж өнгөрлөө. Энэ удаагийн наадмаас залуу дуучин Сэм Смит дөрвөн шагнал хүртсэн юм. 

    Өнгөрөгч даваа гарагт  Германы томоохон компанийн нэг болох “Siemens” дэлхий дахинаа байрлалтай салбарууддаа 7000 ажлын байрыг цомхотголоо. 

    Өнгөрөгч мягмар гарагт Индонезийн хойд Суматрад байдаг Синабунг галт уул идэвхжиж дахин дэлбэрлээ. 

    Өнгөрөгч мягмар гарагт АНУ-аас Исламын улс руу хийсэн агаарын дайралтын үеэр Талибанчуудын армийн томоохон командлагч Абдул Рауф болон таван цэргийг устгалаа. Ирак Исламын улсыг бүрэн нухчин дарахын тулд газраар довтлохоор цэргийн бэлтгэлээ базааж эхэллээ. 

    Сирид сайн дураараа ажиллаж байсан АНУ-ын 26 настай Кайла Миллерийг Исламын улсынхан хөнөөсөн болох нь тодорхой боллоо. 

    Баруун Европ дахь Палестины анхны Элчин сайдын яам Шведийн нийслэл Стогкольм хотод нээлтээ хийлээ. 

    БНХАУ-ын дарга Си Жинь Пин энэ оны есдүгээр сард анх удаагаа АНУ-д айлчлахаар боллоо. 

    Украины зөрчил мөргөлдөөнийг энхийн замаар шийвэрлэхийг зорьсон хэлэлцээ Беларусын Минск хотноо өнгөрөгч лхагва гарагт эхэллээ. Энэ үеэр Орос, Украин, Герман, Франц улсын удирдагч нар  удаан хугацааны турш хэлэлцсэний эцэст пүрэв гарагийн өглөө гал зогсоох гэрээнд гарын үсгээ зурсан юм. 

    Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагаас энэ долоо хоногийн мягмар гарагийн хооронд лалын хэт давруу үзэлтнүүдийн “Боко Харам” бүлэглэлийн 200 гишүүнийг Нигер улсын арми устгажээ.

    Тайванийн нисгэгчдээс ур чадварын шалгалт авсан байна. Тус улсын 49 нисгэгчийг шалгахад тэдний 10 нь шалгалтад унажээ. Ийнхүү Тайванийн нисгэгчдийн 20 хувь нь хангалттай хэмжээний мэргэжлийн ур чадваргүй гэсэн үзүүлэлт гарсан нь зорчигчдын итгэлийг ихээр алдахад хүргэсэн  байна.“Исламын улс” алан хядах бүлэглэлийн эсрэг цэргийн хүч ашиглахад албан ёсны зөвшөөрөл авах хүсэлтийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Конгресст дахин гаргалаа. 

    Өмнөд Солонгосын толгой группуудын нэг “Ханжин”-ий эзний охин Хитер Чо дураараа аашилсныхаа горыг амсаж, шоронд нэг жилийн хорих ял эдлэхээр боллоо. 

    АНУ-ын Сенатын олонхийн саналаар Аштон Картерийг АНУ-ын Батлан хамгаалах яамны сайдаар томиллоо.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй