Нийтийн биеийн тамир спортын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2009 оны 05 тоот тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Дорнодчууд спортын II их наадам зохион байгуулах гэнэ.
Дорнод нутгийн уугуул, харьяат ард иргэдийн дунд зохиогдох энэхүү наадам нь сагсан бөмбөг, шатар, ширээний теннис, волейбол гэсэн спортын дөрвөн төрлөөр зохиогдох юм.
Наадмын зохион байгуулалтад Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, Үндэсний телевизийн Спортын нэвтрүүлгийн баг, Шатрын холбоо, Ширээний теннисний холбоо, Волейболын холбоо, Үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулагчаар оролцоно.
Наадмын нээлтийн ажиллагаа дөрөвдүгээр сарын 26-нд “Буянт-Ухаа” спортын ордонд болох юм.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт