Алагдсан хүмүүсийн цогцос дахиад ч энэ мэтчилэн их хэмжээгээр байж болзошгүй хэмээн тус баталионыхон мэдэгдсэн ба хүмүүсийг олноор нь булсан байж болзошгүй цэгүүдийг эрэн хайж байгаа юм байна.

Амиа алдагсдын талаар судалгаа хийж газар дээр нь очиж ажиллаад ирсэн ОХУ-ын хүний эрхийн тэмцэгч Елена Василева сэтгүүлчдэд хандан хийсэн мэдэгдэлдээ хоёр гүрний хооронд үүссэн мөргөлдөөнөөс болж бидэнд мэдэгдэж байгаагаар 4000 орчим хүн нас бараад байна. Энэ бол мэдэгдэж байгаа тоо хэмжээ. Гэтэл дахиад 1000 орчим Орос цэргүүд сураггүй хэвээр байна шүү дээ. Энэ бол Украйнчуудын үйлдэж байгаа хүчирхийлэл гэж баримт нотолгоотойгоор мэдэгджээ.

Орос Украйны хооронд үүссэн Мөргөлдөөний улмаас Днепр бүлгэмийн цэргүүд ихээр хохирол амссан юм. ОХУ-ын иргэд энэ асуудал дээр маш ихээр бухимдаж, уурсангуй хандаж байгаа бол Украйны талаас энэ бол зүгээр л сенсаци гэж үгүйсгэж байна. Хэрэв ийм хэмжээний цогцос олдсон нь үнэн юм бол яагаад ОХУ баримтыг ил гаргаж тэдгээр амь үрэгдсэн хүмүүсийн зураг, бичлэгийг олонд дэлгэхгүй байгаа юм бэ хэмээн Украйны тал эсэргүүцэж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт