ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хайрын “Цагаан Уул” наадамд Б.Сосорбарам цойлов

    Яруу найргийн “Цагаан уул” наадамд Улаанбаатар хот болоод орон нутгаас шалгарсан шилдэг 50 найрагч шүлгээ уншив.

    17 дахь жилдээ болж буй уг наадам хүрээгээ тэлсээр өдгөө олон залуу яруу найрагч оролцож, авьяас онгодоо сойдог баяр болжээ. 

    Сүүлчийн шатанд таван яруу найрагч шалгарснаас Орхон аймгаас оролцсон Б.Сосорбарам тэргүүн байрт эзлэн өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн болсон юм.

    Аман хүзүүнд  Л.Лхагвасүрэн, Б.Оролзод болон яруу найрагч Б.Ганхүрэл, Э.Сударчулуун нар тус тус шалгарав.

    Энэ жилийн “Цагаан уул” яруу найргийн наадмын тэргүүн байрт гэр бүлийн хос шалгарсан нь онцлог байв. Мөн ӨМӨЗО-оос гурван найрагч оролцож, тусгай байрт Т.Мандаарай шалгаран ивээн тэтгэгч байгууллагын гарын бэлэг гардсан.

    Тэрбээр өмнөд хөршөөс Монголд ирж, залуу найрагчидтай шүлгээ ийн уралдуулсан наадмыг сонирхолтой бас өрсөлдөөнтэй болгосон юм.

    Наадмын шүүгчээр Ү.Хүрэлбаатар, П.Батхуяг, Ц.Дэлгэрмаа, Ш.Баттөр нар ажиллалаа.

     

                                                                                                                           Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй