ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    ОХУ-ын төрийн Думын дарга айлчилж байна

    Манай улс энэ оны албан ёсны анхны зочноо маргааш хүлээн авна. УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар ОХУ-ын Холбооны хурлын Төрийн  ДУМ-ын дарга Сергей Евгеньевич Нарышкин энэ сарын 15-16-нд манай улсад  айлчлах  юм. Тэрээр айчлалынхаа үеэр УИХ-ын дарга З.Энхболдтой хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхана. Мөн маршал Г.Жуковын хөшөөнд цэцэг өргөж музейд нь зочлох ажээ. Халх голын дайнд  оролцсон дайчдын үнэмлэхийг Батлан хамгаалахын яаманд хүлээлгэн өгч, “Монгол-Оросын харилцааны түүх, уран зохиол” сэдэвтэй дугуй ширээний уулзалт  ярилцлагад оролцох юм байна.

    2013 оны 11 дүгээр сарын 24-25-нд  Улаанбаатарт болсон УИХ-ын гишүүд болон ОХУ-ын  Төрийн  ДУМ-ын төлөөлөгчдийн уулзалтын үеэр  Монгол-Оросын парламентийн бүлгийн дарга Л.Цог Төрийн  ДУМ-ын даргыг  Монголд айлчлахыг  хүссэн  УИХ-ын даргын урилгыг уламжилж байжээ.

    Сергей Евгеньевич Нарышкин 2011 оны 12 дугаар сард ОХУ-ын Холбооны хурлын Төрийн  ДУМ-ын даргаар томилогдсон юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй