Монгол кино нэгтгэлийн 80 жилийн ой ирэх 10 дугаар сард тохионо. 80 жилийн ойг угтаж үе үеийн уран бүтээлчид "Гайхамшигт Дэлгэц" төсөл хэрэгжүүлж буй бөгөөд баримтат уран сайхны цуврал нэвтрүүлгүүд хийж телевизээр гаргах юм. Тодруулбал уран бүтээлчид Монгол кино нэгтгэлээс төрөн гарсан хуучны сайхан кинонуудын орчин үеийн хувилбарыг бүтээж буй аж.
Уг нэвтрүүлгийн эхний дугаар сар шинийн баярын өдрүүдээр дэлгэцнээ гарах бөгөөд эндээс та хуучны танил дүрүүдийг орчин үеийн жүжигчид хэрхэн дахин амилуулж буйг харьцуулан харах боломжтой юм байна. Тухайлбал МУГЖ Ц.Төмөрбаатар Цогт Тайж, Сэрэлт зэрэг кинонд аавынхаа тоглосон кинонуудын дүрийг орлон амилуулах бол УИХ-ын гишүүн С.Оюун ээжийнхээ оронд орос эмчийн дүрд хувирна гэсэн. Харин Бумаагийн дүрийг жүжигчин Ш.Алтанцэцэг дахин амьдруулах ажээ.
"Монгол Кино" нэгтгэлийн ахмад ажилчдын ярилцлага нэвтрүүлэгүүд ч төслийн хүрээнд ТВ-үүдээр гарч эхэлжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт