Венесуэлийн нийслэлд ерөнхийлөгч Николас Мадурог эсэргүүцсэн оюуны жагсаал болж байгаа билээ. Тус жагсаалыг хууль сахиулагчид хүчээр тараах гэж оролдсоноос байдал улам дордож томоохон мөргөлдөөн үүссэн байна.
Испанийн Игуалада хотод химийн үйлдвэр дэлбэрснээс 3 хүн нас барсан байна. Түүнчлэн улбар шар өнгөтэй химийн хор хотоор тархаад байгаа учраас оршин суугчдыг нүүлгэх арга хэмжээ авах гэж байна.
Филиппины Пампанга хотод олон улсын агаарын бөмбөлгийн наадам эхэллээ.
Орос, Украин, Герман, Франц улсын удирдагч нар удаан хугацааны турш хэлэлцсэний эцэст пүрэв гарагийн өглөө гал зогсоох гэрээнд гарын үсгээ зурлаа.
Исламын улс бүлэглэлийн эсрэг байлдаж буй Иракийн цэргийн хүчинд туслахын тулд Йордан улс цэргийн бүхий л арга хэрэгслээ санал болгоход бэлэн байгаа тухай Иракийн Батлан хамгаалахын сайд Халед аль-Обаиди мэдэгдлээ.
Франц улс Египетэд 24 ширхэг “Рафаль” сөнөөгч онгоц худалдах гэрээг хоёрдугаар сарын 26-нд байгуулах бөгөөд анхан шатны гэрээний дүгнэлтийг Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд баталлаа гэж Элисейн ордноос мэдэгджээ.
АНУ-ын Сенатын олонхийн саналаар Аштон Картерийг АНУ-ын Батлан хамгаалах яамны сайдаар томиллоо.
Өмнөд Солонгосын толгой группуудын нэг “Ханжин”-ий эзний охин Хитер Чо дураараа аашилсныхаа горыг амсаж, шоронд нэг жилийн хорих ял эдлэхээр боллоо.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт