ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахаас болгоомжил

    Мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын хэмжээнд Цагаан сарын баярыг угтаж хүнсний үйлдвэр, худалдаа, үйлчилгээний газруудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж байна. Хяналт шалгалтын явцад нийт 1650 зөрчил илрүүлж, 773 зөрчлийг газар дээр нь арилгуулжээ.

    Шалгалтын явцад хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн 517 төрлийн 4561 ширхэг хүнсний бүтээгдэхүүн, хадгалалтын горим алдагдаж шаардлага хангахгүй болсон 180 кг махыг устгуулахаар, тусгай зөвшөөрөлгүйгээр худалдаалсан 607.100  мян.төгрөгний үнэ бүхий 10 төрлийн 161 ширхэг тамхи, 5 төрлийн 37 ширхэг архийг хураасан  байна.

    Мөн БЗД-ийн 14 дүгээр хороо, “Шилэн зах”-ын лангуунд холбогдох бичиг баримтгүй, согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрөлгүй худалдаалж байсан архи, согтууруулах ундааг битүүмжилж, хаана үйлдвэрлэсэн нь тодорхой бус 0,5 литрийн “Тансаг” нэрийн архинаас дээж авч лабораторийн шинжилгээнд өгчээ. Тус худалдааны төвд худалдаалагдаж байсан нь 43 хайрцаг, 752 ширхэг архи, согтууруулах ундааг лац тавьж битүүмжилсэн бөгөөд лацыг хөндөж, битүүмжилсэн архи, согтууруулах ундааг зөөвөрлөж, нуун дарагдуулсан тул харъяаллын дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

    Аймаг, орон нутгийн аж ахуйн нэгж, иргэд нийслэлийн Барс, Нарантуул зэрэг томоохон худалдааны төвүүдээс хугацаа нь дууссан барааг ихээр худалдан авч, нутагтаа худалдаалж байгаа зөрчил нийтлэг илэрсэн тул хэрэглэгчид бараа, бүтээгдэхүүнийг сонгож авахдаа хаана үйлдвэрлэсэн, хадгалах хугацаа дууссан эсэхийг сайтар шалгаж худалдаж авахыг санууллаа.

    Мөн ил задгай, шаардлага хангахгүй газар худалдаалж буй хаяг шошго нь тодорхойгүй бүтээгдэхүүнийг худалдаж авахгүй байх, гэрийн нөхцөлд хоол хүнсээ цэвэр нөхцөлд , зөв бэлтгэж, хадгалж, сайн боловсруулж хэрэглэх, зөрчилтэй бараа бүтээгдэхүүн худалдаалж буй тохиолдолд харъяа нутаг дэвсгэр дэх Мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэхийг анхааруулав.

     

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй