ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Шинэ Зеландад халимнууд үй олноороо эрэг дээр гарч иржээ

    Шинэ Зеландын “Голден Бэй” арал дээр 143 нисэгч халим уснаасаа гарч иржээ. Нисэгч халимнууд далайн түрлэг, цаг агаарын байдлаас болж эрэг дээр гарч ирэх тохиолдол цөөнгүй байдаг ч энэ мэт олноороо байсан тохиолдол үгүй гэнэ. Тэгээд ч халимнууд эрэг дээр үзэгдэхийн өмнө цаг агаар, далайн байдал их тогтуун байсан аж. Голден Бэй арлын оршин суугчид халимнуудыг аврахаар чармайж байгаа бөгөөд нарны элч маш хүчтэй байгаа учраас халимнуудыг услах гэж ихээхэн хүч зарж байгаа гэнэ. Нисэгч халимнууд юуны учир ингэж эрэг дээр олноороо гардаг талаар судлаачид одоогоор нарийн судлаагүй байгаа юм. Ямартай ч зарим судлаач үүнийг амиа хорлох оролдлого гэж тайлбарладаг бол зарим нь халимны сүргийн бүтэцтэй холбоотой гэдэг байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй