Сонгуулийн хорооны дарга И.Отгонбаяр энэ сарын 6-нд Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоонд хүсэлт явуулсны хариуг тус холбоо энэ сарын 11-нд ирүүлжээ. Захидалд МХБХ-ны Их хурлын төлөөлөгчдийг өөрчлөх эрхийг Холбооны дотоод бүтцийн байгууллагуудын дотроос зөвхөн МХБХ-ны Их хурал эдэлнэ.
Улмаар МХБХ-ны гишүүн болон Их хурлын төлөөлөгчдийн тоог өөрчлөх буюу энэ талаар шийдвэр гаргах асуудал нь МХБХ-ны Сонгуулийн хорооны эрх мэдлийн хүрээнд хамаарахгүй болохыг мэдэгдэж байна. Тодорхой хэлэхэд, удахгүй болох МХБХ-ны сонгуульт Их хуралд оролцох боломжийг 21 аймгийн холбоо, мөн МХБХ-ны дүрэмд зааж өгсөн МХБХ-ны бүх гишүүдэд бүрдүүлж өгнө хэмээн дурьджээ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт