ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Увс Эрдэнэдрийлинг Ригс” баг тэргүүн байрын төлөө өнөөдөр тоглоно

    Эхний тойрогт 87:93 харьцаатай “Увс Эрдэнэдрийлинг Ригс” баг хожиж явсан. Тоглолтонд Ригсийн гарааны таван тоглогчид 10-аас дээш оноо авч чадсан юм.  Тухайлбал, Н.Золжаргал 36 оноо, 5 оновчтой дамжуулалт, 4 бөмбөг таслалт, Вилл Гиддингс 17 оноо 5 оновчтой дамжуулалт, Элвин Браун 16 оноо 24 самбараас бөмбөг авалт, Н.Батжавхлан 12 оноо, С.Өрнүүнбилэг 11 оноо авч багаараа 47%-тай довтолж байгаа.Харин “Өвөрхангай Гэгээн Хангай Лидер” баг талбайд ердөө долоон тоглогч гарган тоглож. Жонатан Блэйк 28 оноо 5 оновчтой дамжуулалт, Очирбат 17 оноо 21 самбараас бөмбөг авалт, О.Цэлмэг 17 оноо авсан.

    Нэгдүгээр тойргийн тоглолтод “Өвөрхангай Гэгээн Хангай Лидер” гурван онооны шидэлтийг 31 шидсэнээс 9-ийг  оруулсан юм. Тэдний өрсөлдөгч "Увс Эрдэнэдрийлинг Ригс" баг 22 шидэж 9-ийг оруулсан. Энэ үзүүлэлт тоглолтын үр дүнд тодорхой хэмжээгээр нөлөөлөв. Гэгээн Хангай Лидер бүрэлдэхүүндээ ямар нэгэн өөрчлөлт хийгээгүй. Харин Ригс бэртэлтэй байсан Элвин Браунийг нутаг буцааж, түүний оронд өнгөрсөн жил багтаа хүчин зүтгүүлсэн Крис Мүүрийг авчирсан. Мүүр хамгаалалт болон довтолгоонд шилжих хурдаараа Браунаас илүү. Мөн Ригсийн хамгийн сүүлчийн легионер бол Йорданы лигээс ирсэн Дэсмонд Блю Лидерийн эсрэг хоёр дахь тоглолтодоо оролцоно. Тэрбээр эхний тоглолтоо Ирвэсүүдийн эсрэг хийж 21 оноо, 15 самбараас бөмбөг авалт хийсэн байгаа.  Одоогийн байдлаар хоёр баг 9 хожил 6 хожигдолтой супер лигийн хүснэгтийн гуравдугаарт бичигдэж буй. Хэрэв өрсөлдөгч нь “Өвөрхангай Гэгээн Хангай Лидер”-ийг хожвол хүснэгтийг 10 хожилтойгоор тэргүүлж эхлэх нь. Тэдэнд улирлын 6 тоглолт үлдсэн бөгөөд бүх учраагаа хожиж чадвал плэй-оффд шалгарах магадлалтай.

                           "Төв Ургац", "Ирвэсүүд"-ээс даагаа нэхэх үү

    Тэгвэл өнөөдрийн хоёр дахь тоглолт сүүлийн хоёр тоглолт дараалан хожоод байгаа “Хан Талстын Ирвэсүүд”, хоёр тоглолт дараалан хожигдож, хүснэгтийн тэргүүн байраас дөрөвдүгээр байр руу ухарсан “Төв аймаг Төв Ургац” багийн хооронд болно.
    Гэхдээ “Төв Ургац” хожил авбал хүснэгтийн хоёрдугаар байрт очих юм. Харин “Хан Талстын Ирвэсүүд” хожил авбал хүснэгтийн дөрөвдүгээр байр руу дэвшинэ.

    Нэгдүгээр тойргийн тоглолтод “Хан Талстын Ирвэсүүд” 96:89 харьцаатай  хожсон. тэднээс Терранс Жойнер 30 оноо 14 самбараас бөмбөг авалт, Э.Цэвэлдорж 16 оноо, Д.Чадраабал 15 оноо, Тинг Акол 14 оноо 18 самбараас бөмбөг авалт, Э.Дорж-Арилд 10 оноо авч багаараа 37%-тай довтолж байсан. Харин “Төв Ургац” багаас Франклен Холмес 24 оноо 19 самбар, Рэй Бүүн 21 оноо, багийн ахлагч Ц.Ганболд 16 оноо тус тус авсан юм.
    Супер лигийн бусад тоглолтын адил энэ хоёр багийн тоглолт дөрөвдүгээр үед шийдэгдэх магадлал тун өндөр. Тоглолт өнөөдөр 20:00 цагт Спортын Төв Ордонд болно.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй