Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Их Хурлын энэ удаагийн намрын чуулган Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацааны хоёр дахь хагасын эхлэлтэй давхцаж буйгаараа онцлог юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын эрхэм гишүүд Та бид ард түмнээрээ ажлаа дүгнүүлэхэд хоёр хүрэхгүй жилийн хугацаа үлдээд байна. Улсын Их Хурлаас өнгөрсөн хоёр жилд Монгол Улсын хөгжил, эдийн засгийг эрчимжүүлэх ач холбогдолтой хууль, тогтоол, шийдвэр олныг гаргасан нь зохих үр дүнгээ өгсөн гэж үзэж байна. Тухайлбал, Монгол Улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдэн орсноос хойш гишүүн орны хувьд хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор энэ удаагийн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд хууль хяналтын байгууллагын эрх зүйн шинэтгэлтэй холбоотой багц хуулиудыг батлан гаргаж мөрдүүлсэн. Олон улсын “Транспарэнси интернэшнл” байгууллагаас жил бүр гаргадаг Авлигын төсөөллийн индексийн судалгааны дүнгээр Монгол Улс 124 дүгээр байрнаас 83 дугаар байрт шилжсэн нь авлигатай тэмцэх талаар төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны үр дүн юм. Гэсэн хэдий ч эдийн засаг, нийгэм, хууль хяналтын салбарын олон эмзэг асуудлыг шийдвэрлэх үүднээс цаг алдалгүй хэлэлцүүлж, батлуулах шаардлагатай хууль, тогтоолын төслүүд цөөнгүй байна.
Намрын чуулганаар 2015 оны Монгол Улсын төсөв, хүний хөгжил сангийн болон нийгмийн даатгалын сангийн төсөв, төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж батална. 2014 оны эхний 8 сарын байдлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 13.6 хувиар буюу 605.8 тэрбум төгрөгөөр тасарч, Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 3,798,0 тэрбум, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 3,951,0 тэрбум төгрөгт хүрч улсын нэгдсэн тэнцвэржүүлсэн тэнцэл 153 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Сүүлийн жилүүдэд манай эдийн засаг дахь төгрөгийн ханшийн савлагаа, инфляцийн өсөлт, экспортын бүтээгдэхүүний үнийн уналт зэргээс хамаарч ард иргэдийн зарим хэсгийн амьжиргааны түвшин буурч байна.
Эдийн засагт үүссэн эдгээр нөхцөл байдлыг болон удахгүй төлбөр нь нэхэгдэж эхлэх Хөгжлийн банкны, Чингис, Самурай бондын төлбөрийг хэрхэн төлөх талаар одооноос сайтар тооцож, 2015 оны төсөв, мөнгөний бодлогыг үндэслэл сайтай баталж мөрдүүлэх шаардлага УИХ-ын эрхэм зорилт болж байна. Өнгөрсөн хаврын чуулганаар баталж амжаагүй Өрийн удирдлагын тухай хуулийг яаралтай батлан гаргах шаардлагатай байна.
Энэ удаагийн чуулганаар Татварын хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн болон шинэчилсэн найруулгын төсөл, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай, Худалдаанытухай зэрэг олон чухал хуулиудыг хэлэлцэнэ. Мөн Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай, авто зам, боловсрол, эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай тогтоолын төслүүд болон хаврын чуулганаар хэлэлцэж эхэлсэн бусад хууль тогтоомжийг үргэлжлүүлэн хэлэлцэж батлах болно.
Улс төрийн намууд сонгуульд зориулан иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаас их хэмжээний хандив авдаг, намын санхүүжилт ил тод биш байгаа талаар ихээхэн шүүмжлэл дагуулж байна. Үүнтэй холбоотойгоор Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг энэ чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд байна. Улс орныхоо эдийн засагт суурь чанартай томоохон өөрчлөлтүүдийг хийж, улсынхаа хөгжлийг дунд, урт хугацаанд төлөвлөх талаар бид олон удаа ярьж байна. Харамсалтай нь бодитой ажил хийгдсэнгүй өнөөдрийг хүрч байна. Үүнтэй холбоотойгоор Хөгжлийн стратеги, бодлого боловсруулах чиглэлээр байгуулагдсан УИХ-ын ажлын хэсэг ажилдаа яаравчлан орохыг сануулж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулна гэдгээ ард түмэндээ зарласан нь нийгмийн сэтгэл зүйд ихээхэн хүлээлт бий болгоод байна. Тийм учраас бүтцийн өөрчлөлтийг УИХ-ын гишүүд, олон нийтийн дунд өрнөж байгаа санал шүүмжлэл, салбаруудын уялдаа холбоог нарийвчлан тооцож, оновчтой хувилбараар боловсруулж ойрын хугацаанд УИХ-д өргөн барих хэрэгтэй. Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ дагуу цаг хугацаа, дараалал харгалзахгүйгээр яаралтай хэлэлцэж батлах болно. Энэ нь засаглалын ажлыг тасралтгүй үргэлжлүүлэх алхам гэж үзэж байна. Харин Засгийн газрын бүтэц өөрчлөхтөй холбоотойгоор засаглалын аль ч шатанд ажил цалгардуулж болохгүй гэдгийг төрийн албан хаагчид, албан тушаалтнуудад анхааруулж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулна гэдгээ ард түмэндээ зарласан нь нийгмийн сэтгэл зүйд ихээхэн хүлээлт бий болгоод байна. Тийм учраас бүтцийн өөрчлөлтийг УИХ-ын гишүүд, олон нийтийн дунд өрнөж байгаа санал шүүмжлэл, салбаруудын уялдаа холбоог нарийвчлан тооцож, оновчтой хувилбараар боловсруулж ойрын хугацаанд УИХ-д өргөн барих хэрэгтэй. Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ дагуу цаг хугацаа, дараалал харгалзахгүйгээр яаралтай хэлэлцэж батлах болно. Энэ нь засаглалын ажлыг тасралтгүй үргэлжлүүлэх алхам гэж үзэж байна. Харин Засгийн газрын бүтэц өөрчлөхтөй холбоотойгоор засаглалын аль ч шатанд ажил цалгардуулж болохгүй гэдгийг төрийн албан хаагчид, албан тушаалтнуудад анхааруулж байна” гэдгийг онцоллоо.
Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга З.Энхболдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь parliament.mn, open.parliament.mn цахим хуудсанд нийтлэн хүргэж байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Эрхэм гишүүд ээ,
Улсын Их Хурлын гишүүдийн ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор Улсын Их Хурлын Тамгын газар, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран БНСУ-ын Засгийн газрын 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламжаар “Цахим парламент” төслийг амжилттай хэрэгжүүлж, хуралдаанытанхимуудад иж бүрэн цахим системийг шинээр суурилууллаа.
Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны цагийг долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт өглөө 09 цагаас эхэлж, үдээс хойш 14 цагаас үргэлжлүүлж байхаарөөрчилж захирамж гаргалаа.
Намрын чуулган дараа жилийн төсөв, мөнгөний бодлогыг тусгай дэгээр хэлэлцдэг учраас цаг хугацааг үр ашигтай, бүтээлчээр ашиглаж, төлөвлөгдсөн олон чухал хууль тогтоолыг батлахын тулд эрхэм гишүүд Та бүхнийг чуулганы үйл ажиллагаанд идэвхтэй, санаачлагатай оролцохыг уриалж байна.
Та бүхэнд ажлын амжилт хүсч, Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы ажиллагааг нээснийг мэдэгдье.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт