Хоёрдугаар сарын долооны өдөр хосууд Валентины баярыг тэмдэглэхээр Туркийн Истанбул хотноо хөл тавьсан байна. Тэд Босфорын хоолойн эрэг дагуу байрлах алдартай зочид буудалд буудалласан ажээ. Тухайн өдөр болсон явдлыг харсан гэрчүүд талийгаач залуу С-ийг хөл хальтарч ус руу унасан бөгөөд найз залуудаа туслахаар араас нь талийгаач С үсрэн орсон хэмээн ярьсан байна. Тэдэнд туслахаар буудлын ажилчид очсон боловч усны ширүүн, хүчтэй долгион тэднийг аль хэдийн хаман одсон байжээ. Ингээд цагдаад хандсан байна.

Туркийн сайтанд нийтлэгдсэн материал
Цагдаагийнхан шөнийн турш Босфорын хоолойд талийгч нарын осолдсон газар завиар хайгуул хийсний эцэст таван цагийн дараа Бешикташ дүүргийн эргээс холгүй тэдний цогцсыг олсон байна. Цагдаагийн байгууллагад зочид буудлаас гадаах камерийн бичлэгийг өгсөн бөгөөд хэргийг нарийвчлан шалгасан ажээ. Камер дээрх бичлэгээс харахад талийгаач залуу С хөл алдаж ус руу унасны дараа талийгаач бүсгүй С аврахаар араас нь үсэрсэн болохыг тогтоосон байна. Осолдсон хүмүүсийн нэр ус, аль улсын иргэн болохыг тодруулсны дараа цагдаа нар өргөмжит консулын газар мэдэгдэн албаны хүмүүс, хохирогчдын ар гэртэй холбоо барьжээ.
Харамсалтайгаар амиа алдсан монгол залуугийн эцгийг Туркийн хэвлэл мэдээллийнхэн одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хамт Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэмээн андуурч зураг хөрөгтэй нь нийтэлжээ. Үнэндээ талийгаач нь “MTS групп” ХХК-ийн эзэн П.Бат-Эрдэнийн бага хүү юм. Харин талийгаач бүсгүйн эцгийг Монгол Улсын Хууль зүйн сайд болохыг мэдсэн, талийгаач залууг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хүү хэмээн андуурсан Туркийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд тэр өдрөө шуугиж нийт 20 гаруй сайт, сонин сэтгүүл мэдээг цацсан байна. Турк улсад ингэж л Монгол Улсын хоёр залуухан иргэн маань амиа харамсалтайгаар алдлаа. Ум сайн амгалан болтугай.

Босфорын хоолой
Хууль зүйн сайд Д.Дорлигжав гэр бүлийн хамт Туркэд 12-нд газардав.

Талийгаачдын амиа алдсан газар



Талийгаачдын буудалласан “Radisson Sas Bosphorus Hotel” зочид буудал нь Истамбул хотын 5 одтой дээд зэрэглэлийн буудал байжээ.
Талийгаачдын цогцсыг хайж буй үйл явдлын бичлэг
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт