ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    “Тэнгэрийн хүү” жүжгийг гадныханд зориулж англи орчуулгатай тоглоно

    УДЭТ-ын барилгыг шинэчилж, тайз, дуу, гэрлийн тоног төхөөрөмж худалдан авахад зориулж, таван тэрбум төгрөг цуглуулахаар уран бүтээлчид болоод театрт дуртай хүмүүс баг болон ажиллаж байгаа. Учир нь улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байгаа тул театрын засварт зориулж төсвөөс мөнгө олгоогүй аж. 

    Тиймээс тэд үндэсний хонжворт сугалаа гаргаж, хандивын тоглолт хийн, гадаадын компаниудтай хамтран ажиллан санхүүжилтээ бүрдүүлэхээр төлөвлөжээ. Уран бүтээлчид “Сэргээн засварлалт” сан байгуулан театрынхаа засварын ажилд хандив цуглуулахаар энэ сарын 28-нд зохиолч,  сэтгүүлч Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” жүжгийг тайзнаа толилуулах аж.

    Монголд амьдарч буй гадаадынханд зориулан өвөг дээдсийнхээ төр барьж байсан ухаан, түүх, тэмцлийг харуулах зорилгоор англи орчуулгатай тоглох гэнэ. Сонирхуулахад синхрон орчуулгыг Б.Дэлгэрмаа гэх бүсгүй хийх аж.

                                                                                                                             Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй