Туркийн Истанбул хотод аяллаар явж байсан манай улсын хоёр иргэн золгүйгээр амиа алдсан харамсалтай явдал болcон. Тодруулбал, Хууль зүйн сайд Д.Дорлигжавын охин С болон түүний найз залуу С нар усанд осолдож амиа алдсан юм. Турийн хэвлэлүүдэд бичиж буйгаар хоёрдугаар сарын 07-ны өдөр Истанбулын Бешикташ дүүрэгт байрлах 5 одтой зочид буудалд залуу хос байрласан бөгөөд залуу зочид буудлын гадна тавцан дээр алхаж явах үедээ хөл алдаж ус руу унасан аж. Найз залуугаа аврах гэж охин ус руу үсэрсэн бөгөөд буудлынхан удалгүй очон ч залуус амиа алдсан байжээ. Хуул зүйн сайдын болоод талийгаач залуугийн гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Сайдын гэр бүлийн Истанбулд бууж буй бичлэгийг Туркийн сайтад тавигдсаныг үзүүлье.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт