ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Зураачдаа дэмжсэн Э.Бат-Үүл даргад Иоко Оно захидал илгээжээ

    Монголчууд дэлхийн дүрслэх урлагийн олимп болох Венецийн биеннальд энэ жил анх удаа оролцох гэж буй. Хоёр зураач сонгогдон бэлтгэлээ базааж байна.

    Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл тэдний үйл ажиллагааг дэмжихийг байгууллагуудад уриалснаар Монгол уран бүтээлчдээ дэмжих хүсэлтэй компаниуд тодорчээ.

    Зураачид ирэх дөрөвдүгээр сард Италийг зорих аж. Э. Бат-Үүл даргын эх орныхоо дүрслэх урлагийн салбарыг дэмжиж, санхүүжилт олоход нь тусалсныг  сонсоод  Иоко Оно түүнд хандан захидал илгээн талархсанаа илэрхийлсэн байна.

    “Битлз” хамтлагийн дуучин Жон Ленноны гэргий гэдгээрээ олны танил болсон тэрбээр Венецийн биенналиас шагнал хүртэж байсан түүхтэй.

                                                                                                                          Г.Золзаяа

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй